Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Крым дахин хэзээ ч Украины нэг хэсэг болохгүй гэв
Крым эх түүхээс улбаатай эх орныхоо харьяанд эргэн очсон болохоор дахин хэзээ ч Украины нэг хэсэг болохгүй гэж тус улсын Ерөнхий сайд Сергей Аксёнов BBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрээр одоогоос жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 18-нд Крым Орост нэгдсэн нь “ардчилсан үйл явц” байсан гээд “Орос ямар ч буруу зүйл хийгээгүй. Энэ бүхэн крымчүүдийн өөрсдийнх нь сонголт. Хэрэв Крымийн ард иргэд өөрсдөө хүсээгүй, дэмжээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Ийм байхад яаж түрэмгийлэл гэж үзэх вэ. Энэ бол барууны удирдагчдын буруу ойлголт, гол алдаа. Хэвлэлийнхэн олон нийтэд буруу мэдээлэл өгснөөр Крымд өнгөрсөн жил яг юу болсон тухай бодит дүр зургийг ойлгуулж чадаагүй” хэмээн ярьжээ.
Ерөнхий сайдын энэ ярилцлагатай зэрэгцэн Крымийн ОХУ-д нэгдсэний нэг жилийн ойг тохиолдуулж хийсэн нэгэн баримтат киноны хэсэг олон нийтэд хүрчээ. Уг баримтат кинонд Ерөнхийлөгч В.Путин ярихдаа “Украины Ерөнхийлөгч Виктор Янукович болон Крым дэх оросуудын амь амьдрал аюулд учрах хүртэл Крымийг Украинаас салгах тухай бид хэзээ ч бодож байгаагүй” гээд тэр үед Орос цөмийн зэвсгээ байлдааны бэлэн байдалд байлгасан уу гэсэн асуултад “Бид үүнд бэлэн байсан” гэж хариулсан хэмээн барууны хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
Крым эх түүхээс улбаатай эх орныхоо харьяанд эргэн очсон болохоор дахин хэзээ ч Украины нэг хэсэг болохгүй гэж тус улсын Ерөнхий сайд Сергей Аксёнов BBC-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр одоогоос жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 18-нд Крым Орост нэгдсэн нь “ардчилсан үйл явц” байсан гээд “Орос ямар ч буруу зүйл хийгээгүй. Энэ бүхэн крымчүүдийн өөрсдийнх нь сонголт. Хэрэв Крымийн ард иргэд өөрсдөө хүсээгүй, дэмжээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Ийм байхад яаж түрэмгийлэл гэж үзэх вэ. Энэ бол барууны удирдагчдын буруу ойлголт, гол алдаа. Хэвлэлийнхэн олон нийтэд буруу мэдээлэл өгснөөр Крымд өнгөрсөн жил яг юу болсон тухай бодит дүр зургийг ойлгуулж чадаагүй” хэмээн ярьжээ.

0 Сэтгэгдэл