Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Элтон Жон хэзээ ч “Dolce and Gabbana” өмсөхгүй
Алдарт дуучин Элтон Жон “Dolce and Gabbana” брэндийг бойкотлохыг олон нийтэд уриаллаа. Учир нь, тус брэндийг үүсгэгч, загвар зохион бүтээгч Стефано Габбана, Доменико Долче нар Италийн “Panorama” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ижил хүйстэн гэр бүлийн тухай санааг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Хэдийгээр Стефано Габбана, Доменико Долче нар өөрсдөө ижил хүйстэн, олон жил хамт амьдарч байсан ч бэлгийн чиг хандлага нь ийм хүмүүс гэр бүлийн амьдрал зохиож, тэр тусмаа хүүхэдтэй болохыг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. “Хүн төрөлхтний амьдралд байх ёстой цорын ганц гэр бүл бол эрэгтэй, эмэгтэй хүний үүсгэсэн уламжлалт гэр бүлийн харилцаа. Ижил хүйстэн хосууд химийн аргаар, бусдын биеийг ашиглаж хүүхэд тээлгэж төрүүлэх нь байгалийн жам ёсыг зөрчсөн хэрэг. Хүүхэд бол хайрын бүтээгдэхүүн байх ёстой. Харин ижил хүйстэн эцэг эх бусдаар тээлгэж төрүүлж байгаа хүүхдийг хиймэл гэж хэлнэ” гэх мэтээр нэрт дизайнерууд өөрсдийн санаа бодлыг илэрхийлжээ.
Тэдний энэ үзэл бодол ижил хүйстэн гэр бүлтэй Элтон Жонд маш хүндээр тусчээ. Тэрээр олон жил хамт амьдарсан, хууль ёсны нөхөр Дэвид Фурнишийн хамт тээгч эх хөлслөн хоёр ч хүүхэдтэй болсон юм. Тийм ч учраас Долче, Габбана хоёрын эсрэг тэдний загварын брэндийг бойкотлох кампани өрнүүлж, уур бухимдлаа Инстаграм хуудсаараа илэрхийлжээ. “Та нар яаж миний сайхан хүүхдүүдийг “хиймэл” гэж хэлж чадав аа. Ижил хүйстэн ч биш, эгэл жирийн гэр бүлүүдийн үр хүүхэдтэй болох туйлын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн үр тогтоох эмчилгээний талаар ийм буруу үзэл бодол, хандлагатай байгаадаа ичээч. Та нарын энэ эртний үзэл бодол яг л танай загварууд шиг үеэ өнгөрөөсөн. Би дахин хэзээ ч Dolce and Gabbana өмсөхгүй” гэж Элтон Жон бичсэн байна.
Алдарт дуучин Элтон Жон “Dolce and Gabbana” брэндийг бойкотлохыг олон нийтэд уриаллаа. Учир нь, тус брэндийг үүсгэгч, загвар зохион бүтээгч Стефано Габбана, Доменико Долче нар Италийн “Panorama” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ижил хүйстэн гэр бүлийн тухай санааг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Хэдийгээр Стефано Габбана, Доменико Долче нар өөрсдөө ижил хүйстэн, олон жил хамт амьдарч байсан ч бэлгийн чиг хандлага нь ийм хүмүүс гэр бүлийн амьдрал зохиож, тэр тусмаа хүүхэдтэй болохыг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. “Хүн төрөлхтний амьдралд байх ёстой цорын ганц гэр бүл бол эрэгтэй, эмэгтэй хүний үүсгэсэн уламжлалт гэр бүлийн харилцаа. Ижил хүйстэн хосууд химийн аргаар, бусдын биеийг ашиглаж хүүхэд тээлгэж төрүүлэх нь байгалийн жам ёсыг зөрчсөн хэрэг. Хүүхэд бол хайрын бүтээгдэхүүн байх ёстой. Харин ижил хүйстэн эцэг эх бусдаар тээлгэж төрүүлж байгаа хүүхдийг хиймэл гэж хэлнэ” гэх мэтээр нэрт дизайнерууд өөрсдийн санаа бодлыг илэрхийлжээ. Тэдний энэ үзэл бодол ижил хүйстэн гэр бүлтэй Элтон Жонд маш хүндээр тусчээ. Тэрээр олон жил хамт амьдарсан, хууль ёсны нөхөр Дэвид Фурнишийн хамт тээгч эх хөлслөн хоёр ч хүүхэдтэй болсон юм. Тийм ч учраас Долче, Габбана хоёрын эсрэг тэдний загварын брэндийг бойкотлох кампани өрнүүлж, уур бухимдлаа Инстаграм хуудсаараа илэрхийлжээ. “Та нар яаж миний сайхан хүүхдүүдийг “хиймэл” гэж хэлж чадав аа. Ижил хүйстэн ч биш, эгэл жирийн гэр бүлүүдийн үр хүүхэдтэй болох туйлын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн үр тогтоох эмчилгээний талаар ийм буруу үзэл бодол, хандлагатай байгаадаа ичээч. Та нарын энэ эртний үзэл бодол яг л танай загварууд шиг үеэ өнгөрөөсөн. Би дахин хэзээ ч Dolce and Gabbana өмсөхгүй” гэж Элтон Жон бичсэн байна.
0 Сэтгэгдэл
























