ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Эрээнд Монгол Улсын одон, тэмдэг зарж байсан лангууг хаалаа
Монгол Улсын одон, тэмдгийг Эрээний зээл дээр зарж байна гэсэн гомдол ШӨХТГ-т иржээ. Ингээд тус газар БНХАУ-ын Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчооны байцаагчидтай хамтарч шалгалт хийсэн юм. Гэтэл Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, тэргүүний барилгачин, тэр ч бүү хэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдгийг зарж байжээ. Эдгээрийг зарж байсан лангууг түр хаагаад байна. Уг хэргийг Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоо шалгаж байгаа тул удахгүй манай талд хариу өгөхөөр болжээ.
Энэ шалгалтын үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдэг худалдаалж байгаа нь ноцтой асуудал. Уг байгууллагын одон тэмдгийг хэн нэгэн этгээд худалдан авч хууль бусаар ашиглах асуудал гарч магадгүй. Иймд энэ асуудлыг бүр мөсөн таслан зогсоох ёстой” хэмээн мэдэгдлээ.
Үүнээс гадна хятад худалдаачид монгол иргэдийг хохироох явдал нэлээд гардаг. Дээрх хамтарсан шалгалтын үеэр Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд монгол иргэдийн гаргасан өргөдөл гомдлыг судалж үзээд заримыг нь газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал, Орхон аймгийн оршин суугч хоёр сар гаруйн өмнө есөн сая төгрөгийн тавилга худалдан авч ачуулсан ч зарим хэсэг нь ирээгүй гэнэ. Иймд үлдсэн тавилгыг нь ачуулж хохиролыг нь барагдуулах арга хэмжээ авсан байна.
Мөн Эрээний зах, дэлгүүрүүдэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой тэмээний ноос, ноолууран хувцас, эдлэлийг хуурамчаар үйлдвэрлэн зарж буй. Энэ талаар манай үндэсний үйлдвэрлэгчид ШӨХТГ-т гомдол гаргаад байгаа юм. Тэгээд тус газар Хөх хот болон Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоонд хуурамч шошго, тэмдэгтэй бараа бүтээгдэхүүнийг лангуунаас татуулах, хил нэвтрүүлэхгүй байхаар тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ӨМӨЗО-ны Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны дарга Юү Хонг Ли-тэй уулзалт, хэлэлцээр хийж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр монгол иргэд Эрээн хотоос бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ авах, гүйцэтгүүлэхэд эрх ашиг нь зөрчигдөж хохирсон тохиолдолд Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны 12315, 7533315 гэсэн дугаарт залгаж хохирлоо барагдуулж байх болов. Уг утсан дээр Монгол хэлтэй байцаагчид байх ажээ. Үүнээс гадна ШӨХТГ Замын-Үүд боомтод “Хэрэглэгчид үйлчлэх төв” нээж улсын байцаагч ажиллуулахаар боллоо.
Монгол Улсын одон, тэмдгийг Эрээний зээл дээр зарж байна гэсэн гомдол ШӨХТГ-т иржээ. Ингээд тус газар БНХАУ-ын Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчооны байцаагчидтай хамтарч шалгалт хийсэн юм. Гэтэл Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан, биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, тэргүүний барилгачин, тэр ч бүү хэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдгийг зарж байжээ. Эдгээрийг зарж байсан лангууг түр хаагаад байна. Уг хэргийг Эрээн хотын Үйлдвэр худалдааны товчоо шалгаж байгаа тул удахгүй манай талд хариу өгөхөөр болжээ. Энэ шалгалтын үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтны үнэмлэх, тэмдэг худалдаалж байгаа нь ноцтой асуудал. Уг байгууллагын одон тэмдгийг хэн нэгэн этгээд худалдан авч хууль бусаар ашиглах асуудал гарч магадгүй. Иймд энэ асуудлыг бүр мөсөн таслан зогсоох ёстой” хэмээн мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл