Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Гайтай ганц үгнээсээ аллагад сэжиглэгдсэн тэрбумтан

Америкийн тэрбумтан Роберт Дарстыг аллагын хэрэгт сэжиглэн даваа гарагт АНУ-д баривчилсан байна. Тэрбумтан саяхан HBO компаниар өөрийнхөө тухай баримтат кино хийлгэснийх нь сүүлийн анги нь дуусахад тэрбумтны “Бүх зүйл ийм л байна. Чамайг барилаа. Би тэгээд юу хийсэн юм бэ. Бүгдийг л алсан юм” гэсэн үг сонсогджээ.
Хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол энэ үгийг кинонд оруулахаар зориулж хэлээгүй болов ч найруулагч нь түүнийг оруулаад эвлүүлчихсэн юм байна.
Ер нь Дарстыг анхны эхнэрээ, туслахаа, бас хөршөө хөнөөсөн гэж сэжиглэж байсан удаатай.
Ганцхан энэ бүхэнд ямар ч нотолгоо, баримт олоогүй хаасан байсан юм. Эхнэр, туслахаа хөнөөсөн гэдэгт бол хуулийнхан эд мөрийн ямар ч баримт нотолгоо олоогүй. Харин 2002 онд Дарст хөршөө буудан хөнөөсөн хэргийг өөрийгөө хамгаалсан гэж үзсэн юм байна. Хохирогч хөршийн нь хамаатнууд одоо л “Эцсийн эцэст хууль үнэн зөвийг олдог юм байна. Түүний хийсэн хэргийн нь төлөө хариуцлага оногдуулах болсон” гэцгээж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл