ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцны ам.метр нь 1.5-1.6 сая төгрөг байх боломжтой

Цалингаас цалингийн хооронд амьдардаг иргэдийн хувьд орон сууцтай болно гэдэг мөрөөдөл мэт байдаг. Тэгвэл нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлт хийж орон сууцжуулж байгаагийн үр дүн гарч нийслэлийн харьяа байгууллагын ажилтан албан хаагчид орон сууцтай болох боломжоор хангаж өгөх болсон талаар өчигдөр болсон НИТХ-ын хурлаар мэдэгдлээ. Төсөлд тусгагдсанаар нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх аж. Хэрэв тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгох юм байна. Энэ хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац, арилжааны банк болон төрийн албан хаагч гурвалсан гэрээ байгуулах аж. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Олон улсын практикт тогтвортой ажилласан хугацааг нэхдэг. Энэ нь гурваас доошгүй жил байдаг юм. Хэрвээ энд ямар нэгэн хугацаа тавихгүй бол орон сууцны дэмжлэг авахын тулд Төрийн алба руу зүтгэдэг асуудал үүснэ. Тиймээс ийм хугацаа тавьсан. Энэ нь Төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах баталгаа болж өгч байгаа гэж ойлгож болно” гэв.
Нийслэлийн хэмжээнд одоогоор 36 мянган төрийн албан хаагч байгаа гэсэн судалгаа бий. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг хот гаргахын тулд НЗДТГ-ын дэргэд сан ажиллах бөгөөд Улаанбаатар орон сууц сангийн үйл ажиллагаанд энэ онд 15 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат “Хотын зүгээс судалгаа хийхэд эмнэлэг, цагдаа боловсролын байгууллагын ажилчид бид орон сууцны урьчилгаа төлөх чадваргүй учраас орон сууцанд орж чадахгүй байна гэсэн хариултыг судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь хэлж байсан. Журмын төсөлд 80 ам.метр хүртэлх талбайтай орон сууц гэж зааж байгаа. 30 ам.метр талбайтай орон сууцны өнөөгийн зах зээлийн ханш 45 сая төгрөг байгаа. Ингээд бодохоор урьдчилгаа төлбөр нь 13 сая төгрөг орчим болно. Тэгэхээр зургаан сая төгрөгийг сангаас гаргана гэсэн үг. Хөтөлбөрт 70 хувиас дээш гүйцэтгэлтэй орон сууц хамрагдана. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцыг хамруулна.
Ингэхгүй бол дахин төлөвлөлт рүү орох аж ахуйн нэгжүүд ховордоод байна” гэдгийг хэлж байлаа. Энэ оны эхний хагас жилд 2000-3000 орон сууц ашиглалтад орно гэсэн мэдээг төсөл хэрэгжүүлэгчид өгч байгаа гэнэ. Түүнчлэн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцны ам.метрийг нь 1.5-1.6 сая төгрөг байх боломжтой гэсэн үнэ хэлж байгаа юм.
урьдчилгаа төлбөрийг ядахдаа 20-25 хувь болгох хэрэгтэй л байна даа тэгвэл хэн хэндээ л ээлтэй шийдэл болох гээд байна бус уу хэтэрхий жижиг сууц бас жаахан ирээдүй муутай л харагдаад байгаа даа

0 Сэтгэгдэл
зочин
ямарч үед л байнгатөрийн албан хаагч байрны/боломжтой нөхцөлөөр хангагддаг шүү дээ/хк-д 30жил ажилсан нийгмийн даатгалаа тасаралтгүй төлсөн хүмүүс хамрагдаж болохуу/ хаанаас асуух вэ
2015.03.24
2015.03.22