Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Путин алга болж олны анхаарлыг татаж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 11-ний өдрөс хойш хэвлэлээр харагдахгүй болж сэтгүүлч сурвалжлагчид, олны анхаарлын төвд ороод байна. Байнга хэвлэлд ил гарч олны анхаарлын төвд байдаг Путин ингэж хэдэн хоногоор “алга болсон” төдийгүй Казахстанд хийх байсан айлчлалаа хойшлуулсныг хэвлэлүүд тэрээр өвдсөн гэж тайлбарлаж байна. Уг нь энэ айлчлалаар тэрээр Казахстан, Белорусын ерөнхийлөгчидтэй уулзах ёстой байсан юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков болохоор Путины эрүүл мэнд тааруу байгаа гэж тайлбарлаж байна. “Дождь” хэвлэл Путиныг ханиад хүрээд Новогород муж дахь Валдай руу ниссэн гэж мэдээллээ. Үүнээс болоод Ерөнхийлөгчийн оролцох ёстой байсан хэд хэдэн арга хэмжээнд өөрчилсөн байна.
Австрийн Kurier сонин энэ тухайд Путины нуруу нь өвдсөн, хүнд байгаа болохоор австриас эмч дуудсан гэж бичсэн байна.
Хэвлэлээр гарах хамгийн дуртай Путины ингэж сураггүй болсон нь хэвлэлүүдээр элдвийн цуу яриа гарахад хүргэж байгаа юм. “Русский монитор” сайт Ерөнхийлөгчийн удирдах газрын төв эмнэлгийн ажилтны захидлыг эх сурвалж болгон Путиныг зүрхний шигдээс болсон гэж бичжээ. Албаны эх сурвалж энэ тухайд Ерөнхийлөгч энэ эмнэлэгт очоогүй гэсэн тайлбар хийсэн байна.
Гэтэл бас Москвагийн төвд, Кремлийн хашаанд Холбооны аюулгүй байдлын барилгын дэргэд цэргийн хэд хэдэн нисдэг тэрэг газардлаа гэсэн мэдээлэл гуравдугаар сарын 12-нд тархлаа. Интернетэд бүр дүрс бичлэг, гэрэл зураг нь оржээ.

Үүнээс үүдээд ерөнхийлөгч Путиныг гуравдугаар сарын 5 юм уу, 10-нд нас барсан гэж блогчид батлахыг оролдож байна. Гэхдээ гуравдугаар сарын 13-нд Путин Дээд шүүхийн дарга Вячеслав Лебедьтэй уулзаж байгаа бичлэг телевизээр гарч энэ цуурхлыг намжаасан юм.
Швейцарийн Blick сайт болохоор Путины “алга болсон”-ыг гимнастикч Алина Кабаева швейцарийн нэгэн эмнэлэгт хүүхэд төрүүлсэнтэй холбон тайлбарласан нь бий.
Юутай ч сүүлийн үед Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай ихээхэн түншилж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин яг түүн шиг хэвлэлээс хэдэн хоног хөндийрч дотоод гадаадын сэтгүүлчид, олны анхаарлын төвд урьд урьдынхаасаа илүүтэй ороод байна.
яг үнэн манайд ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайдыг хэдэн сар жил болсон ч үгүйлэхгүй
манайд бол ерөнхийлөгч ерөнхий сайд нарыг 1000хоног алга болсон ч хэн ч үгүйлэхгүй дээ үгүйлэгдэхгүй хүн гэж байх юм даа
ТӨРИЙН ЭРГЭЛТ ГАРСАН ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БАС БАЙГАА ШҮҮ
Энэ дээрх хоёр солиот дэмий понгосч байснаас наад мэдээнээсээ В.Путин "алга болсны" учрыг Хойд Солонгост нууцаар айлчилсныг ойлгохгүй байна уу? дүндүүкүүд.худлаа цэцэрлэж байснаас
Hund shunal avligal hoyr heregui gedeg ni unen baina daa?
Оросууд нухчихаад Сталин шиг орлон тоглогч гаргаж ирэх гэж байна уу
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков болохоор Путины эрүүл мэнд тааруу байгаа гэж тайлбарлаж байна. “Дождь” хэвлэл Путиныг ханиад хүрээд Новогород муж дахь Валдай руу ниссэн гэж мэдээллээ. Үүнээс болоод Ерөнхийлөгчийн оролцох ёстой байсан хэд хэдэн арга хэмжээнд өөрчилсөн байна.
Австрийн Kurier сонин энэ тухайд Путины нуруу нь өвдсөн, хүнд байгаа болохоор австриас эмч дуудсан гэж бичсэн байна.
Хэвлэлээр гарах хамгийн дуртай Путины ингэж сураггүй болсон нь хэвлэлүүдээр элдвийн цуу яриа гарахад хүргэж байгаа юм. “Русский монитор” сайт Ерөнхийлөгчийн удирдах газрын төв эмнэлгийн ажилтны захидлыг эх сурвалж болгон Путиныг зүрхний шигдээс болсон гэж бичжээ. Албаны эх сурвалж энэ тухайд Ерөнхийлөгч энэ эмнэлэгт очоогүй гэсэн тайлбар хийсэн байна.
Гэтэл бас Москвагийн төвд, Кремлийн хашаанд Холбооны аюулгүй байдлын барилгын дэргэд цэргийн хэд хэдэн нисдэг тэрэг газардлаа гэсэн мэдээлэл гуравдугаар сарын 12-нд тархлаа. Интернетэд бүр дүрс бичлэг, гэрэл зураг нь оржээ.

Үүнээс үүдээд ерөнхийлөгч Путиныг гуравдугаар сарын 5 юм уу, 10-нд нас барсан гэж блогчид батлахыг оролдож байна. Гэхдээ гуравдугаар сарын 13-нд Путин Дээд шүүхийн дарга Вячеслав Лебедьтэй уулзаж байгаа бичлэг телевизээр гарч энэ цуурхлыг намжаасан юм.
Швейцарийн Blick сайт болохоор Путины “алга болсон”-ыг гимнастикч Алина Кабаева швейцарийн нэгэн эмнэлэгт хүүхэд төрүүлсэнтэй холбон тайлбарласан нь бий.
Юутай ч сүүлийн үед Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай ихээхэн түншилж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин яг түүн шиг хэвлэлээс хэдэн хоног хөндийрч дотоод гадаадын сэтгүүлчид, олны анхаарлын төвд урьд урьдынхаасаа илүүтэй ороод байна.
0 Сэтгэгдэл
2017.04.23
2015.03.16
2015.03.16
2015.03.16
2015.03.16
2015.03.16
2015.03.16