ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Биологийн хувьд хүн 500 наслах чадамжтай

Хүн биологийн чадамжаараа бол 500 хүртэл наслах боломжтой гэж Google - Google Ventures корпорацийн хөрөнгө оруулалтын салбарын ерөнхийлөгч Билл Мэрис даваа гарагт Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
“Биомеханикийн хөгжил, анагаах ухааны ололтууд нь хүмүүсийг 500 жилээр наслах боломж олгоно гэдэгт би итгэдэг” гэж Мэрис онцолсон байна.
Хорт хавдар зэрэг хүнд өвчнийг эмчлэх болон генетикийн салбарт судалгаа хийхэд Google хөрөнгө оруулж байгаа тухай тэр мэдээлжээ.
Билл Мэрис өөрөө Дьюкийн Их сургуульд нейробиолог судалсан, сүүлийн жилүүдэд хүний нас уртасгах төсөл дээр ажиллаж байгаа судлаач хүн юм.
Өнөөдрийн байдлаар Google хэрэв хүн амьдралын зөв хэвшилтэй байвал 120 насалж болно гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм. Үүнээс цааш бол хүний амьдралыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж чадах шинэ үеийн машины тусламж хэрэгтэй болно гэж тэр хэлж байна.
Өнгөрсөн онд Нью-Йорк хотод болсон “Дэлхий дахины ирээдүй 2045” гэсэн олон улсын конгресс дээр америкийн ирээдүй судлаач, зохион бүтээгч Раймонд Курцвейл 30 жилийн дараа гэхэд хүний бие мах бодыг биологийн шинэ машинтай холбож өгснөөр хүний амьдралыг хязгааргүй уртасгах боломж бүрдэнэ гэж мэдэгдэж байсан юм.
Курцвейлийнхээр бол компьютерийн технологи, нейробиологийн хөгжил нь хүний тархины ажиллагааг орлон хадгалах юм байна. Ингэснээр анагаах ухаанд хүний амьдралын насыг хянах боломж олгоно гэнэ.

0 Сэтгэгдэл