ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Худалдаа үйлчилгээний газруудын байршлыг газрын зураглалд тэмдэглэлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс нийслэлийн хэмжээнд ахуйн үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8484 газрыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 138 хорооны нутаг дэвсгэрийн зураглалд тэмдэглэж, нэгтгэсэн мэдээллийн бааз үүсгэлээ. Ингэснээр хороодод хэдэн хүнсний дэлгүүр, гуанз ресторан, ахуйн үйлчилгээний цэг, ямар байршилд байгааг харах боломжтой болно.

Зураглалаас харахад хотын төвөөс алслагдсан хороодод худалдаа үйлчилгээний цэг цөөн байгаа бол төвийн хороодод нэг байршилд олон цэг төвлөрсөн байна. Иймд хүн амын тоо, нягтаршил, үйлчлэх хүрээ, үйлчилгээний хүртээмж зэргээс хамаарч тухайн хороонд үйлчилгээний цэг салбарын тоог оновчтой болгох асуудлыг шийднэ.
Цаашид мэдээллийн санг иргэдэд нээлттэй болгож цахим хуудсанд байршуулсанаар олон нийтийг сонголтоо хялбар, зөв хийхэд нь туслах юм. Мөн хороо, дүүрэг, хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг зөв хийхэд энэхүү зураглалыг ашиглах боломжтой.

0 Сэтгэгдэл