Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Сара Брайтман сансарт дуулна
Дуурийн нэрт дуучин Сара Брайтман ирэх есдүгээр сард сансарт хөөрөхөөр бэлтгэж буй. Британийн алдарт сопрано хоолойтон Олон улсын сансрын станцад 10 хоног байрлахдаа сансарт дуулах ямар байдгийг харуулахаар зэхэж байна. 54 настай дуучин бүсгүй ирэх есдүгээр сарын 1-нд Оросын Союз хөлгөөр сансарт хөөрч, дэлхийгээс 260 милийн дээр орших Олон улсын сансрын станцад 10 хоног байх юм. Тэрээр сансарт хөөрсөн анхны дуучны хувьд гайхамшигт хоолойгоо алс огторгуйн чанадад хүргэхээр хуучин нөхөр Ллойд Вебер болон техникийн талын тохиргоо хийлгэхээр сансрын мэргэжилтүүдтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Тэрээр сансрын үзэл санаанд тохирохуйц дууг хайж олоход экс нөхрөө дайчилсан бөгөөд яг дуулах үедээ эх дэлхийтэй холбогдон хүүхдийн найрал дуучид юм уу өөр мэргэжлийн дуучинтай хамтарч дуулах хүсэлтэй байгаа аж.
2013 онд Канадын сансрын нисэгч Крис Хэдфильд Дэвид Боувигийн “Сансрын сонин хачин” хэмээх дууг Олон улсын сансрын станцад байхдаа дуулсан нь “Youtube”-ээр хит болж байсан. Гэхдээ сансрын орчинд дуулах гэдэг огт өөр учраас Сара Брайтман их зүйл амлаж чадахгүй гэж урьдчилан анхааруулж байна. Тэрээр сансарт аялсан дэлхийн найм дахь жуулчин болохын тулд 34 сая фунт төлсөн юм. Түүнээс өмнө алдарт Нарны циркийг үүсгэн байгуулагч Гай Лалиберт 2009 онд сансарт аялж байсан.
Дуурийн нэрт дуучин Сара Брайтман ирэх есдүгээр сард сансарт хөөрөхөөр бэлтгэж буй. Британийн алдарт сопрано хоолойтон Олон улсын сансрын станцад 10 хоног байрлахдаа сансарт дуулах ямар байдгийг харуулахаар зэхэж байна. 54 настай дуучин бүсгүй ирэх есдүгээр сарын 1-нд Оросын Союз хөлгөөр сансарт хөөрч, дэлхийгээс 260 милийн дээр орших Олон улсын сансрын станцад 10 хоног байх юм. Тэрээр сансарт хөөрсөн анхны дуучны хувьд гайхамшигт хоолойгоо алс огторгуйн чанадад хүргэхээр хуучин нөхөр Ллойд Вебер болон техникийн талын тохиргоо хийлгэхээр сансрын мэргэжилтүүдтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Тэрээр сансрын үзэл санаанд тохирохуйц дууг хайж олоход экс нөхрөө дайчилсан бөгөөд яг дуулах үедээ эх дэлхийтэй холбогдон хүүхдийн найрал дуучид юм уу өөр мэргэжлийн дуучинтай хамтарч дуулах хүсэлтэй байгаа аж. 2013 онд Канадын сансрын нисэгч Крис Хэдфильд Дэвид Боувигийн “Сансрын сонин хачин” хэмээх дууг Олон улсын сансрын станцад байхдаа дуулсан нь “Youtube”-ээр хит болж байсан. Гэхдээ сансрын орчинд дуулах гэдэг огт өөр учраас Сара Брайтман их зүйл амлаж чадахгүй гэж урьдчилан анхааруулж байна. Тэрээр сансарт аялсан дэлхийн найм дахь жуулчин болохын тулд 34 сая фунт төлсөн юм. Түүнээс өмнө алдарт Нарны циркийг үүсгэн байгуулагч Гай Лалиберт 2009 онд сансарт аялж байсан.
0 Сэтгэгдэл
























