Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Румыний бас нэг дипломат алдаа
Румыний Гадаад хэргийн яамнаас Германы Гадаад хэргийн сайдад хоёр улсынхаа харилцааны тухай өгүүлсэн товхимол бэлэглэсэн нь Германаас гадна Францын газрын зургийг давхар оруулсан ноцтой алдаа гаргасан эд байжээ. Товхимолын хавтас дээр хоёр улсынхаа газрын зургийг хэвлэхдээ техникийн алдаа гаргаж, Германы газрын зургийн цаана Францынхыг давхар оруулчихсан байж. Румыний Гадаад хэргийн сайд Богдан Ауреску товхимлоо гардуулсны дараа алдаагаа олж харсан бөгөөд энэ явдалдаа хүлцэл өчиж, энэ бүхэн техникийн алдаа байсан гэж тайлбарлажээ.
Румыний Гадаад хэргийн яам олон нийтийн өмнө уучлал гуйсан өөр нэг тохиолдол сар хүрэхгүй хугацааны өмнө гарсан юм. Өнгөрсөн сард Парис дахь тус улсын Элчин сайдын яам хүлээн авалтын урилга зочдод илгээхдээ санамсаргүйгээр зочдынхоо тухай тайлбарыг хавсаргаад явуулчихжээ. Хамгийн ноцтой нь түүн дээр зарим зочныг “аймаар”, “уримааргүй зочин” гэх мэтээр тодорхойлон бичсэн байсан нь Румыний дипломат албаны хувьд шившиг тарьсан үйл явдал болсон юм.
Румыний Гадаад хэргийн яамнаас Германы Гадаад хэргийн сайдад хоёр улсынхаа харилцааны тухай өгүүлсэн товхимол бэлэглэсэн нь Германаас гадна Францын газрын зургийг давхар оруулсан ноцтой алдаа гаргасан эд байжээ. Товхимолын хавтас дээр хоёр улсынхаа газрын зургийг хэвлэхдээ техникийн алдаа гаргаж, Германы газрын зургийн цаана Францынхыг давхар оруулчихсан байж. Румыний Гадаад хэргийн сайд Богдан Ауреску товхимлоо гардуулсны дараа алдаагаа олж харсан бөгөөд энэ явдалдаа хүлцэл өчиж, энэ бүхэн техникийн алдаа байсан гэж тайлбарлажээ. Румыний Гадаад хэргийн яам олон нийтийн өмнө уучлал гуйсан өөр нэг тохиолдол сар хүрэхгүй хугацааны өмнө гарсан юм. Өнгөрсөн сард Парис дахь тус улсын Элчин сайдын яам хүлээн авалтын урилга зочдод илгээхдээ санамсаргүйгээр зочдынхоо тухай тайлбарыг хавсаргаад явуулчихжээ. Хамгийн ноцтой нь түүн дээр зарим зочныг “аймаар”, “уримааргүй зочин” гэх мэтээр тодорхойлон бичсэн байсан нь Румыний дипломат албаны хувьд шившиг тарьсан үйл явдал болсон юм.
0 Сэтгэгдэл
























