Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ
Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Бүртгэлээс хоцорсон шалгуулагчид мэдээлэл хомс байсан гэсэн тайлбар хийжээ
Монгол Улсын Засгийн газраас хоёр жилийн өмнө эх хэлний боловсролын чанар, дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч бүр монгол хэл бичгийн шалгалт өгөх ёстой гэсэн 37 дугаар тогтоол гаргасан билээ.
Энэ дагуу Боловсролын үнэлгээний төвийн захирал тушаал гаргаж ЭЕШ-ын журмын 2,1-т зааснаар монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын бүртгэл сарын хугацаанд үргэлжилж энэ сарын 9-ний өдрийн 18 цагт дууссан.
Энэ хугацаанд нийтдээ хэчнээн шалгуулагч бүртгүүлсэн талаар тус төвийн мэргэжилтэн А.Хулангаас тодрууллаа.
-Сарын хугацаанд хэчнээн шалгуулагч бүртгүүлэв. Бүртгэлээс хоцорсон хүүхэд байна уу?
-25 мянга гаруй хүүхэд монгол хэл бичгийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Үүнээс дөрвөн мянга нь 2015 оноос өмнө төгссөн шалгуулагч байгаа юм. Ер нь бол бүртгэлээс хоцорсон хүүхдүүдийн тоог тогтоох боломжгүй л дээ.
-Танай дээр бүртгэлээс хоцорсон гэх хүүхэд хэр олон хандсан бэ. Хугацааг сунгах боломж бий юү гэсэн төгсөгчид мэр сэр байна?
-Бүртгэлийн хугацааг сунгахгүй гэх мэдээллийг аль сарын өмнөөс л өгсөн. Одоо сунгах ямар ч боломжгүй. Манай дээр бүртгэлээс хоцорчихлоо гэсэн 3-4 хүүхэд хандсан. Өөр хэчнээн хүүхэд байгааг бид мэдэхгүй. Бүртгүүлж амжаагүй шалтгаанаа хөдөө, орон нутагт мэдээллээс хол байсан гэж тайлбарлаж байгаа.
-Үнэхээр алслагдмал сумдад амьдардаг мэдээлэл авч чадаагүй шалгуулагч байвал яах вэ. Тэдэнд боломж олгож болохгүй гэж үү. Дараагийн шалгалт хүртэл хүлээх хэцүү?
-Сарын хугацаанд бүртгэсэн. Хангалттай хугацаа гэж үзэж байна. Мөн бүх аймгийн боловсрол, соёлын газрынхан шалгалтын тухай мэдээллийг сумдадаа хүргэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай маш сайн мэдээлсэн. Энэ нэг сард ердөө өмнөх оны шалгуулагчдыг л бүртгэсэн. Тэгээд ч их, дээд сургуульд орохын тулд заавал монгол хэл бичгийн шалгалт өгнө гээд өнгөрсөн жилээс эхэлж ярьсан. Харин энэ онд төгсөх шалгуулагчдыг манай төв БСШУЯ-наас авсан мэдээллийн дагуу автоматаар бүртгэсэн. Ямартай ч хоцорсон хүүхдүүд шалгалтад орох боломжгүй.
-Бүртгэлийн явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарав уу?
-Шалгуулагчдын зүгээс шалгалт өгөх аймаг, хотоо сонгоогүй байсан алдаа хэд хэдэн удаа гарсан боловч тухай бүрдээ манай төв дээр ирээд шийдвэрлүүлсэн байгаа.
Ямартай ч бүртгэлээс хоцорсон шалгуулагчид ирэх оны шалгалтыг хүлээхээс өөр аргагүй нь. Харин монгол хэл бичгийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн өмнөх оны шалгуулагчид энэ сарын 16-20-ны хооронд суудлын хуваариа Боловсролын үнэлгээний төвийн сайтаас хэвлэж авсан байх ёстой гэнэ. Харин энэ оны төгсөгчид бүртгэлийн дугаар, суудлын хуваариа сургуулиараа дамжуулан авна. Энэ сарын 21-нд болох монгол хэл бичгийн шалгалт 12 цагт улс орон даяар эхэлнэ. Шалгалтад 400 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд ЭЕШ-д орох эрх нээгдэх юм. Дээрх оноог авч чадаагүй тохиолдолд дахин шалгалтад хамрагдах гэнэ. Хэрвээ дахин шалгалтад хангалттай оноо авч чадахгүй бол бүртгүүлж амжаагүй шалгуулагчдын адилаар ирэх жилийг хүлээх болох нь.
-Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 21-ний 12 цагт улс орон даяар эхэлнэ-

0 Сэтгэгдэл