АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Эх орончдын нэгдсэн намаас бусад нь баримт бичгээ ирүүлээд байна
Нам, эвслээс тойрогт нэр дэвшигчийн баримт бичгийг тойргийн хороонд, тойрогт нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэх хугацаа өнөөдөр дуусч байна. 18 цагийн байдлаар Ардчилсан нам, Монголын Социал-демократ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Иргэний зориг-ногоон нам, Монголын Ногоон нам, Монгол Ардын нам, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эх орон нам /СЕХ-нд баримт бичгээ ирүүлж бүртгүүлсэн дарааллаар/- аас тус тусын нэр дэвшигчтэй холбогдсон баримт бичгээ ирүүлээд байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад баримт бичгийг нь хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад баримт бичгийг нь хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
0 Сэтгэгдэл
























