ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Иргэн бүр ЭМД-ын цахим карттай болно
Энэ ондоо багтаж Монгол Улсын иргэн, даатгуулагч хүн бүрт эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын цахим карттай болох нь.
Уг карт нь ЭМД-ын цэнхэр дэвтрийг орлох бөгөөд тухайн хүний өвчлөлийн болон даатгалын талаарх бүх мэдээлэл цахим картад багтсан байх юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг 2015 нэгдүгээр сарын 29-ний өдөр баталж. Уг хууль баталснаар ЭМД-ын шимтгэл төлсөн даатуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, зардлаа даатгалын сангаас төлүүлэх боломжоор бүрэн хангагдахаар боллоо.
Мөн даатгуулагч хоёрдугаар шатны эмнэлэг буюу аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад үнийн хөнгөлөлт эдлэх юм. ЭМД-ын сангаас олгож буй хөнгөлөлтийг тухайн хүн өөрөө эдлэхээс гадна гэр бүлийн гишүүддээ шилжүүлэх эрх нээгдэж, гэр бүлийн даатгалын тогтолцооны эхлэл тавигдсан зэрэг олон шинэчлэл уг хуульд багтжээ.
Ухаалаг үнэмлэхэн дээрээ суурилаад шийдчих асуудлыг бизнес болгохоо болимоор юм.
Энэ ондоо багтаж Монгол Улсын иргэн, даатгуулагч хүн бүрт эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын цахим карттай болох нь.Уг карт нь ЭМД-ын цэнхэр дэвтрийг орлох бөгөөд тухайн хүний өвчлөлийн болон даатгалын талаарх бүх мэдээлэл цахим картад багтсан байх юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг 2015 нэгдүгээр сарын 29-ний өдөр баталж. Уг хууль баталснаар ЭМД-ын шимтгэл төлсөн даатуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, зардлаа даатгалын сангаас төлүүлэх боломжоор бүрэн хангагдахаар боллоо.
Мөн даатгуулагч хоёрдугаар шатны эмнэлэг буюу аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад үнийн хөнгөлөлт эдлэх юм. ЭМД-ын сангаас олгож буй хөнгөлөлтийг тухайн хүн өөрөө эдлэхээс гадна гэр бүлийн гишүүддээ шилжүүлэх эрх нээгдэж, гэр бүлийн даатгалын тогтолцооны эхлэл тавигдсан зэрэг олон шинэчлэл уг хуульд багтжээ.
0 Сэтгэгдэл
2015.03.11
























