Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ч.Амарболд нарыг гуравдугаар эмнэлэгт хэвтүүлэх ёстой гэлээ
Хариуцсан ажлаа хариуцлагатай хийж чадаагүй хэмээн буруутгагдаад буй ЦЕГ-ны даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн дарга асан, хурандаа О.Зоригт нар мэс засалд ороод удаагүй байгаа. Тэдэнд холбогдох зургаа дахь удаагийн шүүх хурал өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангид болсон ч хойшилсон. Энэ хуралд бие нь муу байгаа дарга нарыг ШШГЕГ-ынхан Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгээс дамнуурган дээр тавьж аваачсан. Гэвч шүүх хурал хойшилсон. Улмаар тэднийг цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтүүлээд байгаа юм. Харин үүнийг эсэргүүцэж Цагдаагийн ар гэрийн холбоо ТББ болон цагдаагийн дарга нарын ар гэрийнхэн мэдээлэл хийв. Тэдний хэлж буйгаар, “Ч.Амарболд, О.Зоригт нар чихрийн шижин өвчин нь хоёрдугаар үедээ орсон. Элэг хатууралтай гэсэн оноштойгоор гуравдугаар эмнэлэгт ирж эмчлүүлжээ. Батсүх хурандаагийн хувьд ч чихрийн өвчин нь сэдэрсэн гэнэ. Харин Ганбаатар дэд хурандаагийн хувьд хавагнасан байдалтай байгаа” гэлээ. Тиймээс бие нь муу байгаа Ч.Амарболд, О.Зоригт нарыг эргүүлэн гуравдугаар эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэдгийг ар гэрийнхэн хэллээ. Хэрэв эс биелүүлбээс дараагийн арга хэмжээгээ авна гэдгээ мэдэгдэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан