Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Клинтоны рейтинг сайн, Бушийнх муу
АНУ-ын хоёр экс Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүн ирэх 2016 оны сонгуульд хүч үзэх магадлалтай байгаа. Тэдний нэг нь олон жилийн өмнөөс яригдсаар ирсэн Билл Клинтоны эхнэр Хиллари Клинтон бол нөгөөх нь Бушийн гэр бүлийн төлөөлөгч Жеб Буш юм. Улс төрийн элит гэр бүлээс гаралтай энэ хоёр улстөрч хэрвээ сонгуульд нэр дэвшвэл хэн нь олон санал авах тухайд рейтинг тогтоох судалгаа хийсэн байна. Уолл Стрит сэтгүүл болон NBC телевизийн мэдээний хамтарсан санал асуулгаар экс тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны тухай санал асуулгад оролцогчдын 44 хувь нь эерэг, 36 хувь нь сөрөг бодолтой байгаа нь ажиглагджээ. Тэгвэл Флорида мужийн захирагч асан Жеб Бушийн тухайд олон нийтийн ердөө 23 хувь нь эерэгээр харж байхад, 34 нь сөргөөр хардгаа хэлсэн байна.
Хэрэв Хиллари Клинтон нэрээ дэвшүүлэхээр шийдвэл Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөнө. Жеб Бушийн тухайд мэдээж Бүгд найрамдах намаас нэр дэвшинэ. Сонгуулийн өмнөх намын дотоод сунгааны хувьд хатагтай Клинтоны дэмжлэг хүлээх магадлал ч өндөр байгаа аж.
Намын сунгаанд санал өгөх эрхтэй сонгогчдын 86 хувь нь түүнийг дэмжихэд бэлэн гэсэн санал асуулгын дүн ч гарчээ. Харин Жеб Бушийн хувьд Бүгд найрамдах намаас гарч ирэхийн тулд өрсөлдөгчидтэйгөө нэлээд хүчтэй тэмцэх хэрэгтэй болох нь. Түүний нам доторх дэмжлэг 49 хувьтай байгаа бөгөөд 42 хувь нь өөр нэр дэвшигчид саналаа өгөх бодолтой байгаа гэнэ.
АНУ-ын хоёр экс Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүн ирэх 2016 оны сонгуульд хүч үзэх магадлалтай байгаа. Тэдний нэг нь олон жилийн өмнөөс яригдсаар ирсэн Билл Клинтоны эхнэр Хиллари Клинтон бол нөгөөх нь Бушийн гэр бүлийн төлөөлөгч Жеб Буш юм. Улс төрийн элит гэр бүлээс гаралтай энэ хоёр улстөрч хэрвээ сонгуульд нэр дэвшвэл хэн нь олон санал авах тухайд рейтинг тогтоох судалгаа хийсэн байна. Уолл Стрит сэтгүүл болон NBC телевизийн мэдээний хамтарсан санал асуулгаар экс тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны тухай санал асуулгад оролцогчдын 44 хувь нь эерэг, 36 хувь нь сөрөг бодолтой байгаа нь ажиглагджээ. Тэгвэл Флорида мужийн захирагч асан Жеб Бушийн тухайд олон нийтийн ердөө 23 хувь нь эерэгээр харж байхад, 34 нь сөргөөр хардгаа хэлсэн байна.Хэрэв Хиллари Клинтон нэрээ дэвшүүлэхээр шийдвэл Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөнө. Жеб Бушийн тухайд мэдээж Бүгд найрамдах намаас нэр дэвшинэ. Сонгуулийн өмнөх намын дотоод сунгааны хувьд хатагтай Клинтоны дэмжлэг хүлээх магадлал ч өндөр байгаа аж.
Намын сунгаанд санал өгөх эрхтэй сонгогчдын 86 хувь нь түүнийг дэмжихэд бэлэн гэсэн санал асуулгын дүн ч гарчээ. Харин Жеб Бушийн хувьд Бүгд найрамдах намаас гарч ирэхийн тулд өрсөлдөгчидтэйгөө нэлээд хүчтэй тэмцэх хэрэгтэй болох нь. Түүний нам доторх дэмжлэг 49 хувьтай байгаа бөгөөд 42 хувь нь өөр нэр дэвшигчид саналаа өгөх бодолтой байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
























