ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгавар боловсруулж байна

НИТХ - ын Тэргүүлэгчдийн А/166 дугаар тогтоолоор “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам” батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээлэл хийлээ. Уг журмын хүрээнд тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгаврыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа, 2014 онд батлагдсан тохижилтын ажлын зургийн даалгавар, дүүргийн ЗДТГ-аас ирүүлсэн санал, тухайн онд хийгдэх шугам сүлжээний мэдээлэлтэй уялдуулан боловсруулж байна.
Уг зураг төслийн даалгавар гарснаар, тохижилтын ажлын давхардал арилах, үр дүнтэй, насжилттай болох ач холбогдолтой. Мөн нийтийн эдэлбэр газрыг иргэдийн оролцоотойгоор тохижуулах эрх зүйн зохицуулалт бий болсон бөгөөд иргэдээс нийтийн эдэлбэр газрыг тохижуулах талаар ирсэн төслийн саналыг судлан үзэж , төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн харилцан ашигтай ажиллах юм.

0 Сэтгэгдэл