Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Талхны үнэ мэддэггүй сайд төрд түмнийг төлөөлнө гэв үү
УИХ-ын сонгуульд МАН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрх авсан Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Д.Цогзолмаа нар өнөөдөр сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Соёлын төв өргөөнд хийлээ. Мөн НИТХ-д нэр дэвших эрхмүүд ч тэдэнтэй хамт нээлтээ хийж, энэ өдрөөс эхлэн өөрсдийгөө таниулах ажилдаа орсон юм. Нэр дэвшигчид сурсан зангаараа иргэдийн тархи угаах зүйлээ чадамгай сайн ярих. Энэ зуур харин Сангийн дэд сайд Ч.Ганхуяг хүн болгонтой гар барьж, “Намайг дэмжээрэй. Ах дүү нартаа хэлээрэй. Цааш нь дамжуулаарай. Итгэлийг чинь зүтгэлээрээ хариулах болно” хэмээж баруун гараараа гар барьж, зүүн гараараа өөрийн зураг бүхий нэрийн хуудсаа тарааж байв. Талхны үнэ мэддэггүй дэд сайд маань ийн түмний төлөө зүтгэх үйлсэд ханцуй шамлан орлоо.
Г.БААТАР
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан