АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Үндсэн хуулийн цэцийн даргаар Ж.Амарсанаа томилогдлоо
Баяр хүргэе
Үндсэн хуулийн цэцийн даргыг өнөөдөр сонголоо. Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно гэсэн хуулийн заалттай билээ. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль болж, Цэцийн даргад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Н.Жанцан, Д.Сугар нарын нэрийг тус тус дэвшүүлсэн аж. Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн даргаар өмнө нь хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Н.Жанцан нэрээ татаж авсан юм. Ийнхүү нууц санал хураалтын дүнгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналыг Жүгнээгийн Амарсанаа авчээ. Тэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа нь сүүлийн 30 шахам жил 400 орчим хуулийн төсөл, олон улсын 20 орчим гэрээний төсөл бэлтгэх, гэрээнд нэгдэн ороход оролцсон туршлагатай юм. Мөн тэрээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, профессор ба хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэрэг хамгаалжээ. Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болдог ажээ.
1 Сэтгэгдэл
2019.11.04
























