Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Б.Немцовын хэргийн зургаа дахь сэжигтэн амиа хорлов
Улстөрч Борис Немцовын гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийнхан таван сэжигтэн баривчлаад байна. Харин зургаа дахь сэжигтнийг баривчлах ажиллагааны үеэр тэрээр бөмбөг дэлбэлж амиа егүүтгэжээ.  Хэрэгт холбоотой гэж цагдаагийнхны сэжиглэж байсан Беслан Шавановыг Чечений нийслэл Грозныйгоос цагдаагийнхан баривчлахаар очиж, байшинг нь бүслэх үеэр тэрээр зугтах гэж оролдоод бүтэлгүйтсэнийхээ дараа хууль сахиулагчид руу гранат шидээд, эцэстээ бөмбөг дэлбэлж амиа хорлосон байна.

Үүгээр хэрэгт холбогдуулан шалгаж буй таван сэжигтэн үлдээд байна. Гэхдээ тэдний нэг Тамерлан Эскерханов гэгч өөрийнхөө буруугүйг мэдүүлж, хэрэг гарах үеэр ажлаа хийж байсан, үүнийг батлах гэрчүүд ч бий гэж байгаа аж. Үндсэндээ дээрх таван сэжигтний хоёрыг нь албан ёсоор хорьж цагдан шалгаж байгаа бол гурав нь сэжигтэн гэсэн статустай байгаа юм.  Тэдний дөрөв нь чечень гаралтай бөгөөд Анзор Губашев, Заур Дадаев нарыг хамгийн түрүүнд барьж хорьсон. Оросын дотоодын хэвлэлүүдэд гарч буй мэдээллээр бол Заур Дадаев хэрэгт оролцсон болохоо аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн гэнэ. Тэрээр Чечений цагдаагийн батальонд харьяалагддаг дэслэгч цолтой нэгэн байсан ч яагаад ч юм албанаасаа гарсан байна. Түүнийг Борис Немцовын хэрэгт холбогдуулан баривчилсны дараа Чечений Ерөнхийлөгч Рамзан Кадыров түүнийг “Жинхэнэ эх оронч, эрэлхэг цэрэг” хэмээн мэдэгджээ. Р.Кадыров Заур Дадаевыг олон жилийн өмнөөс мэдэх бөгөөд Чечень дэх олон ч тусгай ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэж, Эр зоригийн медалиар хүртэл шагнуулж явсан нэр хүндтэй цэргийн алба хаагч байсныг онцлоод  Орос орны төлөө үнэнчээр зүтгэж явсан эрэлхэг цэрэг нь яагаад  амиа үл хайрлан тэмцэж явсан эх орныхоо эсрэг ийм хэрэгт холбогдох болов гэдэгт гайхаж эргэлзэн, үл итгэж байгаагаа мэдэгджээ.
Заур Дадаев Б.Немцовын аллагад үеэл Анзор Губашевийн хамт сэжиглэгдэн баривчлагдсан. Түүнчлэн Губашевийн дүү Шагит Губашев болон Рамзан Барахаев нарын сэжигтнүүд ч шалгагдаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан