Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Немцовыг алсан гэх сэжигтнийг Кадыров “Оросын эх оронч” гэж нэрлэлээ

Оросын сөрөг хүчний зүтгэлтэн, улстөрч Борис Немцовыг хөнөөсөн байж болох сэжигтэн Заур Дадаевыг Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров “эрэлхэг дайчин”, “Оросын жинхэнэ эх оронч” гэж үзэж байна.
“Би Заураг жинхэнэ эх оронч гэдгээр нь мэднэ.ОХУ-ын ДХЯ-ны зэсэгт хүчний 46 дугаар хороог байгуулахаас нь эхлээд бүрэлдхүүнд нь байлдаж явсан хүн. Дэслэгч цол хүртэж батальоны захирагчийн албан тушаал хашиж байлаа” гэж Кадыров Instagram-даа бичээд Заур бол хамгийн зоригтой дайчин, хорооны хамгийн эрэлхэг эр байсан гэжээ.
Түүнийг Беноягийн дэргэд террористуудтай тулалдахад бусдаасаа ялгарч тодорсон гэж Кадыров тэмдэглэсэн байна. “Заур Эр зоригийн одон, “Гавьяаны төлөө” “Чеченийн өмнө байгуулсан гавьяа” медаль, Чеченийн ерөнхийлөгчийн талархлын захидал зэрэг шагнал хүртэж байсан хүн. Тэр бол оросын төлөө, Эх орондоо амиа өгөхөд ч бэлэн дайчин эр” гэж Бүгд найрамдах улсын тэргүүн магтжээ.

“Харин Заураг ДХЯ-ны зэвсэгт хүчнээс яагаад халагдсаныг би ойлгоогүй. Эх нь өвчтэй байснаас болсон гэдэг. Хэвлэлүүд Заура улстөрч Борис Немцовыг хөнөөснөө хүлээсэн гэж бичиж байна. Заур шашин шүтлэгтээ үнэнч хүн гэдгийг бүгд мэднэ. Тэр лалын бүхий л шашинтан шиг Шарли сэтгүүлийн шог зурагт эмзэглэж байсан” гэж Кадыров бичжээ.
Кадыров бас “Би Чеченийн Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Вахит Усмаевт энэ хэргийг маш нарийн мөрдөж, ялангуяа албанаасаа яагаад халагдсаныг судлахыг даалгасан. Ямар ч тохиолдолд энэ аймшигт хэрэгт тэр буруутай эсэхийг шүүх тогтооно. Гэхдээ Заур өөрийнхөө олон жилийн амьдралыг зориулсан Оросын эсрэг нэг ч алхам хийхгүй гэдгийг давтан хэлэхийг хүсч байна” гэж тэмдэглэжээ.
Чеченийн ерөнхийлөгч мөн “Баривчлах үеэр амь алдсан Беслан Шаванов бас ийм эрэлхэг дайчин байсан” гэсэн байна.
Францын Charlie Hebdot шог сэтгүүлд гэгээн Мохаммедыг шоглон зурсныг Борис Немцов зөвтгөн дэмсэнээс болж аминд нь халдсан гэж бичиж байгаа юм. Баривчлагдаад байгаа Заур Дадаевын эгч бас Немцовын амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаа таван хүнгий нэгд орж байгаа юм.
“Миний дүү 11 жил манай армид зүтгэсэн. Эх орноо хамгаалж, Орос орноо хамгаалж байлаа. Хүнд нөхцөлд ажиллаж янз бүрийн ажиллагаанд оролцож амиа золиосолж явсан. Тэр ямагт тэргүүний дайчин байсан” гэж Тамара Дадаев “Дождь” телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
oordiigoo oros gej baigaan baihdaa umhii urvagch
yah gej barij baigaa yum be.muu nemtsov nohoin gulug nohoin uhleeree l uhsen sh tee.

0 Сэтгэгдэл
2015.05.25
2015.03.09