ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хан-Уул дүүрэгт хуучирсан 20 барилгыг шинэчлэх гурван талт гэрээ хийж эхэллээ
Н.Нямжаргал
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өнөөдрөөс эхлэн дахин ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулах талаар хуралдлаа. Өнгөрсөн оны 6 сарын 9 -ны өдрийн НИТХ-аар баталсан ашиглах хугацаа нь дууссан нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөх журмыг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд урд нь Хан-Уул дүүрэгт 20 барилгыг дахин төлөвлөх болсон.
Одоогоор таван аж ахуйн нэгж шалгараад иргэдтэй гурван талт гэрээ байгуулсан байна. Мөн Баянгол дүүрэгт 39 барилгыг дахин төлөвлөлөх шийдвэр гарсан. Үүний дагуу аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Энэ сарын 16 ны өдөр сонгон шалгаруулалтын хугацаа дуусах юм. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 16 аж ахуйн нэгж 40 төслийн санал ирүүлсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дахин төлөвлөлт хийх шаардлагатай 150 барилгын жагсаалт өнгөрсөн оны долдугаар сард гарсан билээ.
УИХ 2009 онд 157-р тогтоол гаргаж дахин ашиглах боломжгүй нийт орон сууцныг паспортжуулах болсон. Уг ажлыг 2011-2016 оны хооронд амжуулах ёстой. Үүнд 500 гаруй барилга хамрагдана.
Тухайн орон сууцны барилгыг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргахдаа анх баригдсан он, ашиглалтын хугацаа 50 жилээс дээш физик элэгдэл, хүн оршин суух эрүүл ахуйн орчны шаардлага зэргийг харгалзан үзжээ. Мөн барилгын норм стандартын шаардлага хангаж буй эсэх, анхны зураг төсөв, тоо хэмжээ, барилгын инженерийн хийцлэлийн тооцоолол, газар хөдлөлтийн баллын хэмжээг авч үзэн ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлийг гаргадаг байна. Манайд ашиглагдаж буй 60, 70 -аад оноос өмнөх нийтийн зориулалттай орон сууц ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Нийслэлийн Засаг даргын энэ оны хоёрдугаар сарын 24 ний өдрийн А 151 тоот захирамж гарсан. Ингээд Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 14 барилгыг дахин төлөвлөлтөд барилгажуулахаар боллоо. Баянзүрх дүүргийн 16 р хорооны нутаг дэвсгэрт 5,6, 7, 8, 16, 21, 22 ,24 ,27 -р байрууд орсон юм. Уг дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 1,2, 5, 8,9 гэсэн нийт 14 барилгыг дахин төлөвлөхөөр болжээ. Харин Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарсаны дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ерөнхий төлөвлөгөөний газраас зарлах аж. Үүний дараа иргэд оршин суугчдын дунд санал асуулга явуулж мэдэгдэх хуудас хүргүүлэнэ. Тухайн барилгуудын сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувь нь эсэргүүцсэн тохиолдолд уг барилгыг дахин төлөвлөлтөд оруулахгүй.
Энэ хавараас Хан-Уул дүүргийн 20 барилгыг шинэчлэхээр төлөвлөн гурван талт гэрээ хийж эхэллээ. Иргэдийг түр нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг орон сууцны тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Тухайн орон сууцны иргэдийг хэр хугацаанд ямар үнээр түр оршин сууршиулах вэ гэдгийг өмчийн эзэн болон аж ахуйн нэгж хоорондоо тохироно. Иргэдийн орон сууцны хэмжээ нь шинэ баригдаж буй барилгын хэмжээнээс багасах тохиолдол байдаг. Тэгвэл орон сууцны тухай хуульд одоо буй хэмжээнээс багагүй хэмжээг үнэгүй авах ёстой. Иргэд өөрсдөө орон сууцныхаа талбайн хэмжээг мөн нэмж авах боломж бий. Иргэдийн санаа зовдог нэг асуудал нь орон сууцны хуучин гэрчилгээн дээр нь талбайн хэмжээ нь бага байдаг явдал юм. Энэ нь хуучны орон сууцны ОО, гал тогоо болон коридор нь нийт талбайн хэмжээнд ороогүй байдагтай холбоотой. Үүнийг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж болон иргэн хоорондоо тохирох учиртай юм. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны эзэн шинэ баригдаж буй орон сууцныхаа талбайн хэмжээг үзэж хүлээн зөвшөөрвөл гурван талт гэрээ хийнэ.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өнөөдрөөс эхлэн дахин ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулах талаар хуралдлаа. Өнгөрсөн оны 6 сарын 9 -ны өдрийн НИТХ-аар баталсан ашиглах хугацаа нь дууссан нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөх журмыг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд урд нь Хан-Уул дүүрэгт 20 барилгыг дахин төлөвлөх болсон. Одоогоор таван аж ахуйн нэгж шалгараад иргэдтэй гурван талт гэрээ байгуулсан байна. Мөн Баянгол дүүрэгт 39 барилгыг дахин төлөвлөлөх шийдвэр гарсан. Үүний дагуу аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Энэ сарын 16 ны өдөр сонгон шалгаруулалтын хугацаа дуусах юм. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд саналаа ирүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 16 аж ахуйн нэгж 40 төслийн санал ирүүлсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дахин төлөвлөлт хийх шаардлагатай 150 барилгын жагсаалт өнгөрсөн оны долдугаар сард гарсан билээ.

0 Сэтгэгдэл