ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
’ITB Berlin-2015’ үзэсгэлэнд Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцож байна
Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болох "ITB Berlin-2015"-д Монгол Улс түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үзэсгэлэнгийн болон Монголын талбайн нээлтийн арга хэмжээ, "Монгол улс MICE жуулчлалын зах зээлд" хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон юм.

Оролцогчдын тоо, хамрах хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг Ай-Ти-Би үзэсгэлэнд Монгол улс түнш орноор оролцож буй үед Улаанбаатар хот нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь өндөр ач холбогдолтой гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн Засаг дарга Берлин хотын Захирагч Михаэл Мюллер, Бонн хотын Захирагч Юрген Ниймч Захирагч нартай уулзалт хийж аялал жуулчлал, хот байгуулалт, гэр хорооллын инженерийн байгууламжийг хөгжүүлэх түүний дотор германы байгальд ээлтэй өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлд хотуудын харилцааг өргөжүүлэхээр харилцан тохиролцлоо. Ай-Ти-Би үзэсгэлэн 3 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын мэдээлэл, сурталчилгааны ажлууд явагдаж байна.

0 Сэтгэгдэл