“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
“Sweetymotion” мэдээлж байна
Герман улсын Берлин хотноо олон улсын аялал жуулчлалын ITB үзэсгэлэн болж байгаа билээ. Манай улс тус үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа ч энэ жил анх удаа албан ёсны “Түнш орон”-оор оролцож байна. Тэгвэл үзэсгэлэнгийн нээлтэд манай улсын урлаг соёлынхон оролцож эх орноо олон улсын тавцанд сурталчилсан юм. Энэ талаар “Sweetymotion” хамтлагийнхан албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээллээ. “Эх орноо төлөөлөх урлагийн бүрэлдэхүүний багт орж, Монгол-Германы хамтарсан хамгийн шилдэг техник, зохион байгуулалтын багтай ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа. ITB-н түүхэн дэх хамгийн сайн нээлтийн ажиллагаа гэдэг үнэлэлтийг ITB зохион байгуулагчид, үзэгчид, оролцогчдоос аваад Монголын бүх уран бүтээлч магнай хагартал баярлав. “On"Off Production” эх орноо сурталчлах концертыг дэлхийн хэмжээний түвшинд зохион байгуулж Монголын урлаг ямар түвшинд явж буйг харуулж, юу чаддагаа үзүүлж өгсөн. Маш их бахараж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл