Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Смитсоны музейд селфи хийж болохгүй
АНУ-ын нийслэл Вашингтон хотод орших томоохон 19 музей, галлерейг хамруулсан Смитсоны музейн групп үзэгч, жуулчдад зориулсан шинэ журам гаргажээ. Энэ журмаар бол үзэгчид сүүлийн үед ихэд дэлгэрээд байгаа селфи зураг авахад ашигладаг урт гар мэтийн техник хэрэгслийг музейд авч орж болохгүй аж.
Энэ нь нэг талаас үзэгчдээ, нөгөө талаас музейн эд зүйлийг хамгаалахад, нэн ялангуяа олон хүнтэй үед төвөг бэрхшээл үүсгэхгүй гэсэн үүднээс гаргасан журам хэмээн Смитсоны музейн группээс тайлбарласан байна. Селфи буюу гар утас юм уу фото камераар өөрийнхөө зургийг авах трэнд дэлгэрснээр жилдээ хэдэн сая үзэгч, жуулчин хүлээн авдаг үзвэрийн газрууд селфиний талаар шинэ дүрэм журам гаргах болсон. Тухайлбал, Нью-Йоркийн Метрополитан орчин үеийн урлагийн музей, Лос Анжелес дахь “Getty” төв, Австралийн томоохон галлерей, Английн алдарт О2 төв зэрэг газрууд селфи авах хэрэгслүүдийг хориглоод буй. Харин Европын хувьд Парисын Луврын музейгээс эхлээд ихэнх музей селфиг зөвшөөрч байгаа юм.
Смитсоны музейнууд жилдээ 28 сая үзэгч, жуулчин хүлээн авдаг гэсэн тоо бий.
АНУ-ын нийслэл Вашингтон хотод орших томоохон 19 музей, галлерейг хамруулсан Смитсоны музейн групп үзэгч, жуулчдад зориулсан шинэ журам гаргажээ. Энэ журмаар бол үзэгчид сүүлийн үед ихэд дэлгэрээд байгаа селфи зураг авахад ашигладаг урт гар мэтийн техник хэрэгслийг музейд авч орж болохгүй аж. Энэ нь нэг талаас үзэгчдээ, нөгөө талаас музейн эд зүйлийг хамгаалахад, нэн ялангуяа олон хүнтэй үед төвөг бэрхшээл үүсгэхгүй гэсэн үүднээс гаргасан журам хэмээн Смитсоны музейн группээс тайлбарласан байна. Селфи буюу гар утас юм уу фото камераар өөрийнхөө зургийг авах трэнд дэлгэрснээр жилдээ хэдэн сая үзэгч, жуулчин хүлээн авдаг үзвэрийн газрууд селфиний талаар шинэ дүрэм журам гаргах болсон. Тухайлбал, Нью-Йоркийн Метрополитан орчин үеийн урлагийн музей, Лос Анжелес дахь “Getty” төв, Австралийн томоохон галлерей, Английн алдарт О2 төв зэрэг газрууд селфи авах хэрэгслүүдийг хориглоод буй. Харин Европын хувьд Парисын Луврын музейгээс эхлээд ихэнх музей селфиг зөвшөөрч байгаа юм.
Смитсоны музейнууд жилдээ 28 сая үзэгч, жуулчин хүлээн авдаг гэсэн тоо бий.
0 Сэтгэгдэл























