ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Монголын нийт эмэгтэйчүүдэд
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээг айл гэрийнхээ төдийгүй улс орныхоо нэгэн багана болж, хувь заяаг нь тэгшитгэн авч явсан, авч яваа монголын нийт эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүдэд дэвшүүлж сайн сайхныг хүсье.
Энэ хорвоод эмэгтэй хүн болж төрөөд, айлын эзэгтэй, үр хүүхдүүдийнхээ ээж нь болсон ч засгийн ажил албанд зүтгэх нь бүү хэл, тоононы голоос хойш гарах эрхгүй байсан балар цагийг халахын эхлэлийг өдгөөгөөс 105 жилийн өмнө Данийн нийслэл Копенгагенд хуралдсан олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар бага хурал тавьсан.
Энэ цууриа, өнгөрсөн зууны эхний хагаст дэлхий дахинаа өрнөсөн хувьсгалт хөдөлгөөний ачаар Монголын эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэж, соёлжихын эхлэл тавигдсан бол 1990 оны цагаан морин жил өрнөсөн ардчилсан хувьсгал манай эмэгтэйчүүдэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх, үг хэлж, хэвлэн нийтлэх зэрэг улс төрийн эрхээс гадна өмч хөрөнгөтэй болж, аж ахуй эрхлэх эдийн засгийн эрх чөлөөг нь олгосон юм.
Монголын эмэгтэйчүүд 25 жилийн өмнө өрнөсөн Ардчилсан хувьсгалын зөвхөн үр шимийг нь хүртэгсэд байсангүй, сурагчийн ширээнээс дөнгөж боссон 18 настай охиноос 80 настай буурай хүртэлх насны,хот хөдөөгийн мянга мянган эмэгтэй ардчилсан үйл хэрэгт сэтгэл зүрх, итгэл үнэмшлээрээ татагдан орж, халуунд халан, хүйтэнд хөрч, туг дарцаг барин жагсаал цуглаанд оролцохоос эхлүүлээд, өлсгөлөн зарлах хүртэлх тэмцлийн бүхий л хэлбэрт нь хүч нэмэн хувь нэмрээ оруулж ирсэн юм.
Ардчилсан хувьсгалыг ялуулах, ардчиллын үнэт зүйлс, өвийг хайрлан хамгаалах, энэ үйлсийг монгол орны өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлэхийн төлөөнөө унтах нойроо хугаслан зүтгэж, тэмцэж явсан ардчиллын түм түмэн партизануудын найдвартай ар тал нь ч тэдний эхнэр, хүүхэд нь байж, ардчилагсдын ажиллах зорьсондоо хүрэхэд нь итгэл төрүүлж байсныг мартаж боломгүй.
Ар гэрээ, улс орноо, дэлхий дахиныг алган дээрээ өргөж, эхийн цагаан сүүгээрээ тэжээж явдаг, үг бүр нь сургааль, үйлс бүр нь ариун, энэ л ертөнцийн дээдийн дээд болсон эхчүүд эмэгтэйчүүд та нартаа урт насалж, үр ач нараа тойруулан амар жаргалтай амьдрахын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье.
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийн сайн сайхан үр шимээс охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд минь улам ихээр хүртэх болтугай.
МоАХ-НЫ ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛГӨӨН
2015 оны гуравдугаар сарын 06-ны өдөр. Улаанбаатар хот
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээг айл гэрийнхээ төдийгүй улс орныхоо нэгэн багана болж, хувь заяаг нь тэгшитгэн авч явсан, авч яваа монголын нийт эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүдэд дэвшүүлж сайн сайхныг хүсье.Энэ хорвоод эмэгтэй хүн болж төрөөд, айлын эзэгтэй, үр хүүхдүүдийнхээ ээж нь болсон ч засгийн ажил албанд зүтгэх нь бүү хэл, тоононы голоос хойш гарах эрхгүй байсан балар цагийг халахын эхлэлийг өдгөөгөөс 105 жилийн өмнө Данийн нийслэл Копенгагенд хуралдсан олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар бага хурал тавьсан.

0 Сэтгэгдэл