ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хавтаст хэргээ хулгайлан устгажээ
Цагдаагийн байгууллагад хулгайн хэргийн учир шалгагдаж байсан П.Батсүх гэгч нь энэ оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчийнхаа өрөөний цонхоор орж, сейфийг эвдэн өөрт холбогдох 22 хавтас хэргийг хулгайлж, шатааж устгасан хэрэг үйлдсэн билээ.
П.Батсүх нь 12 аймаг, есөн дүүрэг дамжин хулгай хийж, 44 үйлдлээр бусдад 300,0 гаруй сая төгрөгийн хохирол учруулж, хохирлоо огт барагдуулаагүй байгаа учраас хуулийн хариуцлагаас мултрахаар санаархаж ийнхүү өөрт холбогдох хэргээ хулгайлж шатаасан нь харин ч эсрэгээр болж өөртөө ял нэмүүлсэн хэрэг үйлдсэн байна.П.Батсүхийн хавтаст хэрэг хулгайлсан хэргийг энэ сарын 2-ны өдөр Дүүргийн нэгдүгээр шүүхээр хэлэлцэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 234.2, 245.1-д заасан зүйлээр яллаж, гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Алдагдсан хэргийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан дахин хэргийг бүрдүүлж прокурорт шилжүүлжээ. Одоо П.Батсүхэд холбогдох хулгайн үндсэн хэрэг нь дүүргийн хоёрдугаар прокурорын газрын хяналтанд байгаа бөгөөд Дүүргийн хоёрдугаар шүүхээр хэлэлцэж ял оногдуулахаар болжээ. П.Батсүх нь дээрх гурван жилийн ял дээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145.4-д зааснаар 15 жил хорих ялаар нэмж шийтгүүлнэ. Тэрбээр " Ялаа хасах гээд өөртөө ял нэмсэндээ харамсаж байгаа"-гаа шүүх хуралдааны үеэр мэдүүлжээ.

0 Сэтгэгдэл