УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
П.Жасрайн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал болно
"Жасрай” сан, МУИС НАМЗХ хамтран эдийн засгийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуучуудыг дэмжих зорилгоор "Тогтвортой эдийн засаг–Бодлого шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар "Жасрай” сангийн тэргүүн П.Жасрайн зээ охин А.Ариунзаяа “Монгол Улсын Ерөнхий сайд, гавьяат эдийн засагч өвөөгийнхөө гэгээн дурсгалд болон 80 насны ойг тохиолдуулж нагац ах Ж.Жамсран, ах дүү нарынх нь хамт 2013 оны аравдугаар сард "Жасрай” санг үүсгэн байгуулсан юм. Өвөө маань 1992-1996 он буюу картын бараатай, лангуунууд нь хоосон гэгдэх тэр үед улс орныг удирдаж "Унаж буй онгоцны хошууг нь өөд нь өргөж чадлаа, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ” хэмээн алдаршиж явсан. Монголын ард түмэн эдүгээ ч П.Жасрай сайд хэмээн хүндэтгэн дурссаар байдагт нь үр хүүхдүүд бид ямагт талархаж явдаг. Тиймээс бид өвөөгийнхөө Монголын төр нийгмийн үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг хүндэтгэн дуурсгаж, улмаар нийгэм эдийн засгийн хөгжилд зохих тус, хувь нэмрийг оруулах зорилгоор сангаа байгуулсан. Сангийнхаа үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний дэвшилтэт бүтээл шалгаруулан П.Жасрайн нэрэмжит шагнал гардуулах, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын ажлыг хөхиүлэн дэмжихээр болоод байна. Түүнчлэн өвөөгийн маань нэрэмжит олимпиад, уралдаан тэмцээн явуулж, залуу, өсвөр үеийн хүүхдүүдийн хөгжлийг дэмжих тал дээр анхааран ажиллаж байна” гэсэн юм.
“Тогтвортой эдийн засаг-бодлого шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сард оюутан, залуучуудын дунд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
"Жасрай” сан, МУИС НАМЗХ хамтран эдийн засгийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуучуудыг дэмжих зорилгоор "Тогтвортой эдийн засаг–Бодлого шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар "Жасрай” сангийн тэргүүн П.Жасрайн зээ охин А.Ариунзаяа “Монгол Улсын Ерөнхий сайд, гавьяат эдийн засагч өвөөгийнхөө гэгээн дурсгалд болон 80 насны ойг тохиолдуулж нагац ах Ж.Жамсран, ах дүү нарынх нь хамт 2013 оны аравдугаар сард "Жасрай” санг үүсгэн байгуулсан юм. Өвөө маань 1992-1996 он буюу картын бараатай, лангуунууд нь хоосон гэгдэх тэр үед улс орныг удирдаж "Унаж буй онгоцны хошууг нь өөд нь өргөж чадлаа, хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ” хэмээн алдаршиж явсан. Монголын ард түмэн эдүгээ ч П.Жасрай сайд хэмээн хүндэтгэн дурссаар байдагт нь үр хүүхдүүд бид ямагт талархаж явдаг. Тиймээс бид өвөөгийнхөө Монголын төр нийгмийн үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг хүндэтгэн дуурсгаж, улмаар нийгэм эдийн засгийн хөгжилд зохих тус, хувь нэмрийг оруулах зорилгоор сангаа байгуулсан. Сангийнхаа үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний дэвшилтэт бүтээл шалгаруулан П.Жасрайн нэрэмжит шагнал гардуулах, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын ажлыг хөхиүлэн дэмжихээр болоод байна. Түүнчлэн өвөөгийн маань нэрэмжит олимпиад, уралдаан тэмцээн явуулж, залуу, өсвөр үеийн хүүхдүүдийн хөгжлийг дэмжих тал дээр анхааран ажиллаж байна” гэсэн юм.“Тогтвортой эдийн засаг-бодлого шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сард оюутан, залуучуудын дунд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
0 Сэтгэгдэл
























