УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал гардууллаа
Сүүлийн жилүүдэд манай дуурийн дуулаачид, циркийн уран бүтээлчид, Хөгжим, бүжгийн коллежийн сурагч, оюутнууд олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаанд өндөр амжилт үзүүлж байгаа. Тиймээс 2011-2012 онд олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам уралдаанд оролцож, онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр өнөөдөр мөнгөн шагнал гардуулав.
Энэхүү шагналыг ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар, мөн уралдаанаас дэд байрт шалгарсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Анхбаяр нар хүртсэн юм. Түүнчлэн Монакогийн Вант улсын Монте Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанаас “Хүрэл алиалагч” шагнал хүртсэн “Циркус Монголиа Хадгаа”-гийн уран бүтээлчид болон БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанаас “Хүрэл арслан” хүртсэн амжилтаараа “Икс роузис” төвийн уран нугараачид дээрх шагналыг гардлаа. АНУ-д зохиогдсон Барток Кабалевский – Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанаас Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Ч.Есөнханд тэргүүн байр, сурагч Ү.Уртнасан хоёрдугаар байр, оюутан Ч.Дөлгөөн, сурагч Ж.Өнөмандах, Ч.Чингүүнжав, Э.Ундрал нар гуравдугаар байрт шалгарч онцгой амжилт гаргаснаараа мөн тус мөнгөн шагналыг хүртлээ.

0 Сэтгэгдэл