Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Э.Бат-Үүлийг НИТХ-ийн сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрлөө
АН-аас НИТХ-д нэр дэвших 45 хүн өчигдөр батламжаа гардахаар Нийслэлийн сонгуулийн хороонд очсон ч УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг гишүүнээсээ түдгэлзээгүй гэдэг шалтгаанаар батламж олгохыг түр хойшлуулсан билээ. Эл шийдвэрийн дараа АН-аас НИТХ-д нэр дэвшиж буй 45 нэр дэвшигч “Бид багаараа нийслэлийн сонгуульд оролцоно. Э.Бат-Үүл манай багийг удирдаж сонгуульд оролцох учир хамтдаа батламжаа авна” хэмээн батламжаа авахаас татгалзаад байсан юм.  

Ийнхүү тэд нийслэлийн сонгуулийн хороонд Э.Бат-Үүлийг УИХ-ын гишүүнээсээ татгалзаагүй ч НИТХ-д өрсөлдөх боломжтой гэсэн хууль зүйн тайлбарыг хүргүүлснээр Нийслэлийн сонгуулийн хороо өчигдөр шөнө хуралдаж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг НИТХ-д нэр дэвших эрхтэйг баталгаажуулан, батламж гардуулах шийдвэр гаргасан гэнэ.  Тиймээс АН-аас НИТХ-д нэр дэвших 45 хүн өнөөдөр батламжаа авах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан