ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Залуу эмэгтэйчүүд нэгдэж нийгмийн бэрхшээлийг сөрнө
Маргааш буюу 28-ны өдөр “Залуу эмэгтэйчүүд ба хөгжил” сэдэвтэй форум зохион байгуулах гэж байна. Зургаа дахь жилдээ болж буй форумаар нийгмийн болон хүний хөгжил, түүний салшгүй хэсэг болох соёлын хандлага, соёл түгээгч арга хэрэгсэл, боловсрол, хөдөлмөрийн зах зээл гэсэн нийгмийн суурь ойлголтуудыг залуу эмэгтэйчүүдийн өнцгөөс хөндөж, шийдэл эрхэлхийлэх аж. Түүнчлэн тулгарсан бэрхшээл, хүндрэл, түүнийг шийдвэрлэж даван туулсан бодит амьдралын туршлагаас хуваалцах боломж ч бүрдэх гэнэ.
Соёлын тогтолцооны тухайд гэхэд л залуу эмэгтэйчүүдийн хөгжилд тушаа болж буй бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд соёл түгээгч орчин үеийн хамгийн хүчтэй арга хэрэгсэл болох сошиал медиаг өөрсдийн хөгжлийн түлхүүр болгон ашиглах боломжийн талаар ярилцах боломжтой. Форум зохион байгуулагчид нь залуу эмэгтэй бидэнд аюулгүй, ээлтэй орчинд чөлөөтэй хөгжиж, өөртөө итгэлтэй, хүчтэй, хариуцлагатай, бүтээлч бие хүн, идэвхтэй иргэн болж төлөвшихөд нийгэм болон соёлын ямар ч бэрхшээл тулгарч магадгүй. Гэвч бид хамтарвал түүнийгээ даван туулж, бугшсан сэтгэлгээ, буруу ойлголтыг өөрчилж чадна гэж итгэж буй аж. Өнгөрсөн онд 250 гаруй залуу эмэгтэй форумд нэгдсэн бол энэ жил түүнээс ч олон хүн дуу хоолой, байр сууриа илэрхийлэх гэнэ. “Бишрэлт” зочид буудалд маргааш болох арга хэмжээг залуусын иргэний нийгмийн 16 байгуулага хамтран зохион байгуулж буй Форумд нэгдэх хүсэлтэй иргэд, бүсгүйчүүдийг 7011-0355 утсанд бүртгэж байгаа юм байна.
Маргааш буюу 28-ны өдөр “Залуу эмэгтэйчүүд ба хөгжил” сэдэвтэй форум зохион байгуулах гэж байна. Зургаа дахь жилдээ болж буй форумаар нийгмийн болон хүний хөгжил, түүний салшгүй хэсэг болох соёлын хандлага, соёл түгээгч арга хэрэгсэл, боловсрол, хөдөлмөрийн зах зээл гэсэн нийгмийн суурь ойлголтуудыг залуу эмэгтэйчүүдийн өнцгөөс хөндөж, шийдэл эрхэлхийлэх аж. Түүнчлэн тулгарсан бэрхшээл, хүндрэл, түүнийг шийдвэрлэж даван туулсан бодит амьдралын туршлагаас хуваалцах боломж ч бүрдэх гэнэ.Соёлын тогтолцооны тухайд гэхэд л залуу эмэгтэйчүүдийн хөгжилд тушаа болж буй бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд соёл түгээгч орчин үеийн хамгийн хүчтэй арга хэрэгсэл болох сошиал медиаг өөрсдийн хөгжлийн түлхүүр болгон ашиглах боломжийн талаар ярилцах боломжтой. Форум зохион байгуулагчид нь залуу эмэгтэй бидэнд аюулгүй, ээлтэй орчинд чөлөөтэй хөгжиж, өөртөө итгэлтэй, хүчтэй, хариуцлагатай, бүтээлч бие хүн, идэвхтэй иргэн болж төлөвшихөд нийгэм болон соёлын ямар ч бэрхшээл тулгарч магадгүй. Гэвч бид хамтарвал түүнийгээ даван туулж, бугшсан сэтгэлгээ, буруу ойлголтыг өөрчилж чадна гэж итгэж буй аж. Өнгөрсөн онд 250 гаруй залуу эмэгтэй форумд нэгдсэн бол энэ жил түүнээс ч олон хүн дуу хоолой, байр сууриа илэрхийлэх гэнэ. “Бишрэлт” зочид буудалд маргааш болох арга хэмжээг залуусын иргэний нийгмийн 16 байгуулага хамтран зохион байгуулж буй Форумд нэгдэх хүсэлтэй иргэд, бүсгүйчүүдийг 7011-0355 утсанд бүртгэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























