“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
ӨВӨРМОНГОЛЧУУД “ЭНХ МЭНДИЙН ХАДАГ”-АА ДЭЛГЭН ЗОЛГОНО
Өвөрмонголын өөртөө засах орны уран бүтээлчид жил бүрийн Сар шинийн баярын үеэр “Энх мэндийн хадаг”-аа дэлгэсээр ирж монгол ахан дүүстэйгээ золгодог болсоор дөрвөн жилийн нүүр үзэж байна. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас уламжлал болгон зохион байгуулдаг “Энх мэндийн хадаг” тоглолтод оролцохоор энэ удаа 50 гаруй уран бүтээлч Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа, Халин, “PTS” хамтлагийн уран бүтээлчид, мөн Хүрээ хошууны бүжгийн чуулгын бүжигчид маргааш 17 цагт Соёлын төв өргөөнд болох тоглолтод оролцох ажээ. “Монгол ахан дүүстээ ая дуугаараа Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн учраас “Энхмэндийн хадаг” тоглолт маань үнэ төлбөргүй. Хүрэлцэн ирж, таалан соёрхоорой” гэж тоглолт зохион байгуулж буй ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал уламжилж байна.
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба ирэх сарын 2-нд Хятад-Монголын орчуулагчдын их хурлыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулахаар мөн бэлтгэж байгаа аж. Хуралд нийтдээ 80 гаруй орчуулагч оролцохоор бүртгүүлжээ.
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба ирэх сарын 2-нд Хятад-Монголын орчуулагчдын их хурлыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулахаар мөн бэлтгэж байгаа аж. Хуралд нийтдээ 80 гаруй орчуулагч оролцохоор бүртгүүлжээ.
0 Сэтгэгдэл
























