Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хотын мэр Г.Мөнхбаяр ажлаасаа түр чөлөөлөгджээ
Ерөнхий сайдын захирамжаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярыг албан тушаалаас нь түр чөлөөлжээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулахаар шийдвэрлэсэн байгаа. УИХ-аар шинэчлэгдэн батлагдсан НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.4-т Төрийн жинхэнэ албан хаагч Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээсээ өмнө ажил, албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байна гэсэн заалт бий.  Мөн хуулийн 24.5-д “Энэ хуулийн 24.4-т зааснаас бусад этгээд Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээсээ өмнө ажил, албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн байна” гэсэн заалтын дагуу хотын мэрийг ажлаас нь түр чөлөөлөөд байгаа гэнэ.  
Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшиж буй нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж буй 16 хүнийг ч ажлаас нь түр чөлөөлсөн байгаа.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан