Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
УИХ-ын зарим гишүүний нэр дээр дугаарласан хавтаст хэрэг-5
УИХ-ын зарим гишүүнийг онц ноцтой хэрэгт сэрдэж, хууль хяналтынхнаар шалгуулсан нь цөөнгүй. Энэ удаад УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ч.Улаан, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарын холбогдож байсан хэргийг сөхлөө. Гэхдээ тэдний холбогдсон хэргүүдээс зарим нь хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй юм.


УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын холбогдсон хэрэг нэмэгдсээр...

Оюу толгойн гэрээнээс болж эх орноосоо урвасан хэргийн автор болсон сайдуудын нэг УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт. Тагнуулынхан энэ үндэслэлээр шалгасан ч, эрүүгийн хэрэг үүсгээгүй.
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талд ашигтайгаар хийсэн, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Таван толгойн ордын хайгуулын лицензийг ашиглалтынх болгож “Энержи Ресурс” компанид хууль зөрчин олгосон зөрчлийг засч залруулаагүй, УИХ-ын 27 дугаар тогтоолд заасан стратегийн ордуудад тавих төрийн хяналт сул, мөн лиценз олгох нь эмх замбараагүй болсонд анхаарал хандуулаагүй, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зорилтуудаа биелүүлээгүй зэрэг үндэслэлээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах санал ч нэг бус удаа гарсан юм. Гэвч тухайн үед намын нөхөд нь түүнийг цээжээрээ хамгаалаад суудалд нь үлдээсэн билээ.

Д.Зоригт ЭБЭХ-ний сайд болсныхоо дараа “МСS” компанийн барьсан тансаг зэрэглэлийн орон сууцанд нүүж орсон нь түүнийг авлига авсан байж магадгүй гэж хардахад хүргэв. “Иргэдийн Алъяанс төв”-ийн тэргүүн Ж.Занаа өнгөрсөн жил АТГ-т өргөдөл өгч эрхэм сайдыг шалгуулсан удаатай. Гэвч тус газрынхан “Нотлогдохгүй байна” гэсэн үндэслэлээр хэргийг хаажээ. Сүүлд УИХ-ын гишүүн Х.Баттулга ч энэ асуудлыг хөндөж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тэргүүтэй хүмүүсийг АТГ-т  өгсөн юм.

“Бороо гоулд” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Нуруулдан уусгах төсөл”-ийн ажлыг зогсоож, ажилчдынх нь эрх ашгийг ноцтой хохироолоо хэмээн одоогоос гурван сарын өмнө Д.Зоригт сайдыг шүүхэд өгсөн. Харин шүүх эл асуудлыг хэлэлцсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хэрэгт ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг ч холбогдож магадгүй гэсэн мэдээлэл түгэж буй. АТГ-ынхан Д.Батхуягийг АМГ-ын дарга байхдаа 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн, “урт нэртэй” хууль хэрэгжиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаагаар хориглосон журам гарсан байхад эрх мэдлээ хэтрүүлэн 192 тусгай зөвшөөрөл олгосон хэрэгт буруутган шалгаж байгаа. Тухайн үед ЭБЭХ-ний сайд Д.Зоригт уул уурхайн лицензийн асуудлыг зохицуулах комиссыг ахлаж байсан гэнэ.  


УИХ-ын гишүүн Ч.Улааны холбогдсон хэргүүд сөхөгдсөн үү

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсны дараа УИХ-ын гишүүн Ч.Улааны есөн жилийн тэртээ холбогдсон хэрэг нь сөхөгдсөн тухай мэдээлэл гарсан. Тэрээр Сангийн сайд байхдаа Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын хэрэгт холбогдсон гэдэг. Тодруулбал, Х.Баатартай холбоотой хэргийг шалгах үед “Зоос” банкинд Ч.Улаан гишүүний ээжийн нэр дээр долоон тэрбум төгрөг байсан нь нэг хэсэг шуугиан тарьсан. Тиймээс АТГ-ынхан Х.Баатарт холбогдох хавтаст хэргээс  УИХ-ын гишүүн Ч.Улаанд холбогдох хэсгийг тусгаарлаж, өөрөөр хэлбэл, дээрх их хэмжээний мөнгөний учрыг олохоор шалгаж эхэлсэн байх магадлалтайг учир мэдэх нэгэн хэлсэн юм. Харин иргэдийн дунд УИХ-ын гишүүн Ч.Улааныг Н.Энхбаяртай нийлж, бүр МАХН руу урвасан учир МАН-ынхан АТГ-т шалгуулахаар өгсөн хэмээн хардах нь ч бий.

Ч.Улаан гишүүнийг шалгаж буй эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад тус газрын нэгэн ажилтан “Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. УИХ-ын гишүүн Ч.Улаанд холбогдох хэргийг сэргээн шалгаж буй гэх мэдээллийг үгүйсгэх аргагүй” хэмээн хариулсан байна билээ. Харин эрхэм гишүүн “Хуулийн байгууллагаас надад мэдэгдсэн зүйл алга. Энэ хэргийг хэдэн жилийн өмнө шалгаад шийдвэрлээд дууссан гэж би ойлгосон. Тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ хэрэгт намайг холбоотой гэж нотлоогүй. Гэтэл одоо энэ асуудлыг дахиж сөхөөд намайг холбоотой гэж байгаад гайхаж л байна. Тухайн үед нотлоогүй юмыг одоо нотолно гэж байхгүй. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлага тавьсантай холбоотойгоор зориуд ийм худлаа мэдээлэл түгээсэн байх” хэмээсэн.
“Зоос” банкны дампуурлын хэрэгт эрхэм гишүүнийг оролцсон тухай мэдээлэл ч бий. Асгатын мөнгөний ордыг хууль бусаар худалдсан, гаалийн ажилтнуудад зориулсан байрнаас хууль бусаар хувьдаа авсан гээд түүнд холбоотой хэргийн жагсаалт үргэлжилнэ.


УИХ-ын гишүүн С.Баярцогт хоёр ч хэрэгт холбогдсон ч нэр цэвэрхэн үлдэв

УИХ-ын гишүүн С.Баярцогт Сангийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Зоос” банкийг дампууруулсан, эх орноосоо урваж Оюу толгойн гэрээг гадаадынханд ашигтай байдлаар батлахад гар бие оролцсон хэрэгт нэр холбогдсон юм.
“Зоос” банкийг дампууруулахад зарим улстөрчийн оролцоо их байсан гэж тус банкны хувьцаа эзэмшигчид нэг хэсэг ярьж байв. Тэд Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг АТГ-аар шалгуулсан ч удаатай. Гэсэн ч энэ бүхэнд С.Баярцогт холбоогүй болж, асуудал намжсан. Тэгээд ч шүүх “Зоос” банк дампуурсан гэсэн эцсийн шийдвэрийг өнөө хүртэл гаргаагүй л байна.
Иргэний хөдөлгөөнийхөн хоёр жилийн өмнө “С.Баярцогт тэргүүтэй зарим сайдыг эх орноосоо урваж Оюу толгойн ордыг гадаадынханд найр тавьж өгсөн. Оюу толгойн гэрээг монголчуудад ашиггүйгээр хийсэн” хэмээн буруутгаж  байлаа.  Тагнуулынхан тэдний гомдлоор зарим сайдыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Энэ мэтээр эрхэм гишүүн маань хоёр ч хэрэгт нэр холбогджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан