Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сонгуульд нэр дэвшигч 600 дөхөж магадгүй
Нэр дэвшигчид УИХ-ын 26 тойрогт 48 мандатын төлөө өрсөлдөж гарч ирэх ёстой. Үлдсэн 28 нь намын жагсаалтаас орж ирнэ. Ингэж дараагийн буюу зургаа дахь парламентын ирц бүрдэнэ. Эл 76 суудлын төлөөх өрсөлдөөн дөнгөж л эхэлж байна. Гэхдээ аль эрт эхэлсэн байсан л даа. Хууль ёсоор бол одооноос сонгуулийн өрсөлдөөн эхэллээ гэж үзэх ёстой юм билээ.
Сонгууль холимог тогтол­цоогоор явах учраас аз таарч гараад ирэх боломж зарим жижиг намд харагдаад байгаа бололтой, бас найдаж буй. Тиймээс л бараг ганцхан намын даргаа жагсаалтын эхэнд бичээд ч хамаагүй сонгуульд орох нь жижиг намуудад чухал байгаа аж.
Сонгогчдоос таван хувийн санал авч чадах л юм бол жагсаалтын эхнээс парламентад орлоо гэсэн үг. Ийм болохоор тэд тойрогт нэр дэвшүүлэхээс илүүтэй жагсаалт гаргаж, намаа рекламдах ажилд идэвхтэй зүтгэж эхэллээ. Жижиг намуудад боломж олгосонгүй, өрөөсгөл хууль баталлаа гэж гомдол мэдүүлж байсан ч сонгуульд өрсөлдөнө хэмээн 11 нам бүртгүүлсэн. Хоёр хоёроороо намууд нийлээд эвсэл нэрийн дор ч оролцоно. Ингэхээр хоёр эвслийг задлаад үзэхээр нийтдээ 15 нам өрсөлдөж байгаа хэрэг.
Өнгөрсөн сонгуулиар 10 нам, нэг эвсэл хүч үзэж байж. Ардчилсан нам, Иргэний зо­риг нам, Монгол ардын хувьсгалт нам, Үндэсний шинэ нам, Эх орон нам, Бүгд найрамдах нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МОНАРХН гэсэн нам гишүүдээ нэр дэвшүүлж байсан юм. Харин ганц эвсэлд нь Монголын ногоон нам, Монголын социал демократ нам, Иргэний хөдөлгөөний нам нэгдэж оролцож байв. 2008 оны сонгуулиар намууд 26 тойрогт тус бүр 76 нэр дэвшигч өрсөлдүүлсэн. Зарим жижиг нам цөөн хэдэн тойрогт нэр дэвшүүлсэн. Ингээд 2008 оны УИХ-ын сонгуульд 10 нам, нэг эвслээс нийтдээ 356 хүн нэр дэвшин өрсөлдөж байжээ. Сонгуулийн ерөнхий хороонд 39 нэр дэвшигч өрсөлдөхөөс татгалзсан байна. Үүнийг нь нийлүүлээд тооцвол 395 хүн УИХ-ын 76 суудлын төлөө өрсөлдөхөөр болж байсан гэсэн үг юм. Хамгийн олон нэр дэвшигч Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаарт тойрогт өрсөлдөж билээ. Намууд болон бие даагчид нь энэ тойрогт илүү их анхаарал хандуулсан бололтой. Уг тойргийн дөрвөн мандатын төлөө 34 улстөрч “уралдаж” билээ.
Харин энэ жилийн сон­гуульд өрсөлдөхөөр 11 нам, хоёр эвсэл СЕХ-нд бүртгүүлээд гишүүдээ нэр дэвшүүлж эхэл­лээ. Ардчилсан нам, Монгол ардын нам, Монголын ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Бүгд найрамдах нам-Хамуг Мон­голын хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвсэл, Монгол ардын хувьсгалт нам-Монголын үндэсний ардчилсан намын “Шударга ёс” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам батламжаа гардсан. Бүх намын хувьд намын жагсаалт гээчийг гаргаж. Намын дарга нараараа толгойлуулсан жагсаалтад 28 нэр дэвшигч бичигдэж байгаа. Сонгогчдоос таван хувийн санал авчих л юм бол хамгийн эхний дугаарт бичигдсэн нэр дэвшигч, арван хувь бол хоёр дугаарх гээд л эхнээсээ гишүүн болох болзолоо хангаж эхлэх учиртай. Мэдээж, номер нэгт буй намын дарга нар УИХ-д гишүүн болж орохын тулд таван хувийн санал авах хариуцлага ногдож буй хэрэг. Тэгэхээр улс нэг тойрог болж 28 нэр дэвшигчээ өрсөлдөж буй бүх нам, эвсэл гаргасан байж таарна. Тэд ч өрсөлдөх нь тодорхой. Гол нь намаа сайн рекламдах л үлдэж байна. Ингэхээр 13 ширхэг жагсаалтын 28 нь нийтдээ 364 хүн нэр дэвших нь гэсэн үг. Намын жагсаалтад багтаж буй 28-уудыг СЕХ-нд маргааш болтол бүртгэж авна. Түүнээс хойш нэр дэвших эрхтэй юу, үгүй юү гэдгийг нягталж шалгах юм билээ.  Тэгвэл 26 тойрогт мандатын төлөө нам тус бүр 48 нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээ зарлаад эхэлсэн. СЕХ-нд ч бүртгүүлэхээр хандсан. Өөрсдийнх нь мэдээлж буйгаар 11 намаас ямартай ч зургаа нь 48 мандатдаа бүгдэд нь нэр дэвшүүлнэ гэв. Тэгэхээр АН, МАН, ИЗНН, МАХН-МҮАН-ын эвсэл, ХМХН-БНН-ын эвсэл, ИХН-ын нийт 288 нэр дэвшигч зөвхөн тойрогт өр­сөлдөх нь ойлгомжтой бол­лоо. Гэхдээ СЕХ-ноос нягталж шалгах үед зарим нэр дэвшигч асуудал үүсгэчихгүй бол шүү дээ. Бусад таван намын хувьд бүх тойрогт биш юм аа гэхэд нэлээдэд нэр дэвшүүлэх нь мэдээж. Ингээд нийлүүлээд тооцохоор баримжаагаар тойрог, жагсаалт тус бүртээ 300 гаруй нэр дэвшигчтэй байхаар болж байх шиг.
Үндсэндээ 2012 оны УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвслээс нийтдээ 600 орчим хүн нэр дэвших нь бололтой. Ингээд болоогүй ээ, үүн дээр бие даагчид нэмэгдэнэ гэж буй. Хөдөөгийн зарим тойрог, нийслэлд бие даагчид нэлээд байж мэдэхээр байна. 600 гаруй гэдэг энэ тоо бол баримжаалсан нь. Яагаад гэвэл, СЕХ-ноос нэр дэвшигчдийн нарийвчилсан тоог гаргаагүй байгаа. Үүний талаас илүүтэй нь буюу 300 гаруй нь зөвхөн 26 тойрогт  өрсөлдөж эхлэх нь ээ.      
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан