Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал зургаа дахь удаагаа хойшлов
Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр Ганц худагийн урьдчилан хорих төвд “долдугаар сарын 1”-ний хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг хэлэлцэж чадалгүй зургаа дахь удаагаа хойшлууллаа. Шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригт нарын бие муу хэвтрийн дэглэм сахиж эмчлүүлэх шаардлагатай, өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй нь шүүх хурал хойшлох шалтгаан болов.

Уг нь, тус дүүргийн шүүхийнхэн цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байсан шүүгдэгч Ч.Амарболд, О.Зоригт нарыг албадан шүүх хуралд оролцуулахаар авчруулсан юм. Ч.Амарболд уржигдар элэгний хагалгаанд орсон бол О.Зоригт хэд хоногийн өмнө зүрхэндээ хагалгаа хийлгэсэн гэнэ. Тэднийг эмчлэх эмч “Хагалгаанд ороод удаагүй байгаа. Биеийн байдал нь тааруу, хэвтрийн дэглэм сахиж эмчлүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлтийг шүүгчдэд өгсөн. Гэвч шүүхийнхэн үүнийг хэрэгсэхгүй, тэдний амь нас, эрүүл мэндэд ямар нэг эрсдэл учирвал бид хариуцна хэмээн шүүх хурлаа хийхээр гүрийв. Ингээд тэднийг Ганц худагийн урьдчилан хорих төвд аваачсан боловч шүүхийн танхимд оруулахгүйгээр шүүх хурлаа дээрх шалтгаанаар хойшлуулсан байна. Дараагийн шүүх хурлыг ирэх сарын 6-нд хийхээр дахин товлолоо.

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан