АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сумын иргэд мэдээллээс хоцордоггүй болно гэв
Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Иргэний танхим”-д сумын нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журмын төслийг өнөөдөр нээлттэй хэлэлцүүлжээ. Журмын төслийг Ерөнхийлөгчийн зөвлөх С.Оюунгэрэл танилцуулж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл саналаа хэлэв.
С.Оюунгэрэл “Эрх мэдэл, мэдээлэлтэй хүнд баялаг очдог, мэдээлэлгүй хүн түүнээс хоцордог юм. Ашигт малтмалын лицензээр жишээлэхэд өвөлжөө, малын бэлчээр нь аль хэдийнэ нэг компанийн мэдэлд оччихсон байхад малчин нь мэдээгүй л байдаг. Энэ нь тодорхой нэг хэсэг хүн мэдээлэлд ойр ажилладгаа ашиглаад лицензийг нь авчихсан, харин мэдээлэлгүй малчин огт сонсоогүй явж байна гэсэн үг. Ийм замаар явсаар баян, хоосны ялгаа их, нийгэм тогтворгүй болчихсон байна. Тиймээс баян, ядуугийн ялгааг багасгах, нийгмээ тогтвортой байлгах үүднээс бид иргэдээ мэдээлэлжүүлэх зорилгоор энэ журамд ач холбогдол өгч байгаа юм” гэв.
Харин оролцогчид хагас сар бүр сумын мэдээллийн товхимол гаргаж, орон тооны бус гэрээт ажилтан шуудангаар зөөнө гэж төсөлд тусгасан нь эргээд хариуцлага тооцох боломжгүй. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, идэвхтэн хүмүүсийг энэ ажилд оролцуулах ёстой. Нийтийн зар мэдээг хандивын мөнгөөр түгээж болохгүй. Сангийн яам сумын төсөвт тусгах нь зүйтэй хэмээв. Хэлэлцүүлэгт иргэд, төрийн бус байгууллагуудаас гадна Төв, Говьсүмбэр аймгийн нутгийн захиргааны төлөөлөл ирж оролцжээ.

0 Сэтгэгдэл