Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Э.Бат-Үүлийг НИТХ-д нэр дэвшүүлэхгүй гэв
НИТХ-д нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн хорооноос батламжаа гардан авах ёстой байлаа. Гэвч АН-аас НИТХ-д нэр дэвшиж буй 45 хүн батламжаа гардан авахаа түр азналаа. Учир нь, АН-ын жагсаалтын нэг номерт бичигдсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг Сонгуулийн хороо бүртгэхгүй хэмээн мэдэгдсэн юм.
Нийслэлийн Сонгуулийн хорооноос Э.Бат-Үүлийг УИХ-ын гишүүний албан тушаалаасаа түр түдгэлзэх шаардлага тавьсан гэнэ. Энэ шаардлагаа тав хоногийн өмнө нэр дэвшигчид өөрт нь мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу илгээгээгүй учраас НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэжээ. Сонгуулийн хорооны дарга Д.Ганболд тайлбарлахдаа “Хотын дарга Г.Мөнхбаяр НИТХ-д нэр дэвшихдээ албан тушаалаасаа түр түдгэлзсэн. Үүнтэй л адил УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл албан тушаалаасаа түр татгалзах ёстой” гэсэн юм.  
Харин Нийслэлийн АН-ынхан энэ шийдвэрийг эсэргүүцэн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Төрийн албан хаагч нь сонгуульд нэр дэвших бол албан тушаалаасаа татгалзах ёстой. Улс төрийн албан хаагчид үүнд хамаарахгүй. Э.Бат-Үүл бол улс төрийн албан хаагч учраас энэ заалтад хамаарахгүй” хэмээн товчхон тайлбарласан юм. Ингээд Нийслэлийн АН-ынхан “Нийслэлийн сонгуулийн хорооныхон хэдийгээр төрийн албан хаагч нэртэй ч, МАН-аас угшилтай хүмүүсээс бүрджээ. Сонгуулийн хороонд АН-аас нэг ч төлөөлөл байхгүй. Тэд улс төрийн зорилгоор ийнхүү Э.Бат-Үүл гишүүнийг НИТХ-д нэр дэвшүүлэхгүй байх бүх арга хэмжээ авч байна” гэлээ.
Энэ тухай УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс тодруулахад “Энэ бол УИХ-ын оролцох ажил биш ээ. Үүнд Сонгуулийн Ерөнхий хороо хариу өгөх ёстой” хэмээн товчхондоо байр сууриа илэрхийлсэн юм. Харин Сонгуулийн Ерөнхий хороо “Энэ тухай бид Дээд шүүхэд мэдэгдсэн. Удахгүй хариу ирнэ” гэснээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Энд ийм хэрэг мандаж байх үеэр гол баатар Э.Бат-Үүл харин Сэлэнгэ аймагт ажиллаж яваа аж.     
Ийм шалтгаанаар АН-аас нэр дэвшиж буй 45 хүн батламжаа гардан авахаа түр азнаж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг СЕХ-ноос шаардсан юм. Шөнийн 00 цагаас өмнө НИТХ-д нэр дэвшигчид батламжаа гардан авах ёстой учир асуудлыг хэрхэн шийдэхийг АН-ынхан хүлээж байна.
Б.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан