ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Ю.Цэдэнбал агсаныг цагаатгахыг уриалав
МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооноос Төрийн өндөрлөгүүдэд хандан Ю.Цэдэнбалыг цагаатгахыг уриалжээ.
Уг уриалгад, "Ю.Цэдэнбал нь ХХ зууны Монгол Улсын хөгжлийн гол суурийг тавихад ухамсарт амьдралаа бүхэлд нь зориулсан бөгөөд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг хадгалж үлдэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн хүний нэг юм. Тийм ч учраас 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-д Монгол Улсыг гишүүнээр элсүүлж, Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Монгол Улс үеийн үед төр, улсынхаа төлөө зүтгэж явсан хүндээ халтай байсаар байна. Үүний нэгээхэн жишээ нь Монгол төрийг удирдаж явсан Ю.Цэдэнбал агсныг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн явдал юм. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн түүний эх орондоо амьдрах эрхийг тухайн үеийн эрх баригчид бүдүүлгээр зөрчиж, гадаад оронд эмчилгээ хийлгүүлэх нэрээр Монгол Улсаас явуулж, нас барах хүртэл нь долоон жил хүний нутагт гэрийн хорионд байлгаж хүний эрхийг үл хүндэтгэж хэлмэгдүүлсэн билээ. Монголчууд бид Үндсэн хуульдаа зааснаар, хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, хүний эрх, шударга ёсыг дээдлэх ёстой атал Монгол Улсын ХХ зууны хөгжилд томоохон гавьяа байгуулсан түүнийг өнөөдрийг хүртэл цагаатгаагүй байсаар байгаад Монголын иргэн бүр харамсч цагаатгах талаар тодорхой шийдвэр гаргахыг хүлээсээр байна" гэжээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд “Монгол Улсын баатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Улсын Маршал Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэслэл байна” гэсэн дүгнэлтийг саяхан гаргасан бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн цагаатгах асуудлаар төрийн өндөрлөгүүдэд хандаж байгаа аж.
МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооноос Төрийн өндөрлөгүүдэд хандан Ю.Цэдэнбалыг цагаатгахыг уриалжээ.Уг уриалгад, "Ю.Цэдэнбал нь ХХ зууны Монгол Улсын хөгжлийн гол суурийг тавихад ухамсарт амьдралаа бүхэлд нь зориулсан бөгөөд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг хадгалж үлдэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн хүний нэг юм. Тийм ч учраас 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-д Монгол Улсыг гишүүнээр элсүүлж, Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Монгол Улс үеийн үед төр, улсынхаа төлөө зүтгэж явсан хүндээ халтай байсаар байна. Үүний нэгээхэн жишээ нь Монгол төрийг удирдаж явсан Ю.Цэдэнбал агсныг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн явдал юм. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн түүний эх орондоо амьдрах эрхийг тухайн үеийн эрх баригчид бүдүүлгээр зөрчиж, гадаад оронд эмчилгээ хийлгүүлэх нэрээр Монгол Улсаас явуулж, нас барах хүртэл нь долоон жил хүний нутагт гэрийн хорионд байлгаж хүний эрхийг үл хүндэтгэж хэлмэгдүүлсэн билээ. Монголчууд бид Үндсэн хуульдаа зааснаар, хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, хүний эрх, шударга ёсыг дээдлэх ёстой атал Монгол Улсын ХХ зууны хөгжилд томоохон гавьяа байгуулсан түүнийг өнөөдрийг хүртэл цагаатгаагүй байсаар байгаад Монголын иргэн бүр харамсч цагаатгах талаар тодорхой шийдвэр гаргахыг хүлээсээр байна" гэжээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд “Монгол Улсын баатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Улсын Маршал Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэслэл байна” гэсэн дүгнэлтийг саяхан гаргасан бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн цагаатгах асуудлаар төрийн өндөрлөгүүдэд хандаж байгаа аж.
0 Сэтгэгдэл
























