Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хоригдлуудад сонгууль өгөх боломж олгоно
Шүүхийн шийтгэх тогтоолоор хорих болон баривчлах ял эдэлж байгаа хоригдогсод сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломж нь хаалттай байдаг. Цагдан хоригдох байранд хоригдож байгаа буюу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1500 орчим иргэн байна. Гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь сонгуульд санал өгөх боломжтой. Иймээс ШШГЕГ-ын харьяа цагдан хоригдох байранд хоригдож буй 1500 орчим хоригдогч сонгох эрхээ эдлэх боломжтой юм байна. ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ц.Очгэрэлээс энэ талаар тодруулахад “ШШГЕГ-ын дарга М.Ганхүүгийн тушаалаар ажлын хэсэг байгуулж, дээрх хүмүүсийг бичиг баримтжуулах, сонгууль оролцох боломжоор хангах гэж байгаа. Бичиг баримт бүрэн бол сонгууль өгөх боломжтой шүү дээ. Мөн тэдний мэдээллийг УБЕГ болон СЕХ-нд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаа” гэсэн хариултыг өглөө.
У.Бадам


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан