ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
3 сая дахь иргэн, түүний чацуутнуудад хүндэтгэл үзүүллээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам санаачлан, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутнуудыг алдаршуулах, танилцуулах хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй үе чацуутан бяцхан үрсийг танилцуулах, алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нээж эх үр, тэдний гэр бүл болон нийт хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлсэн.
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, МУГЖ НҮБ-ын хүүхдийн элч дуучин Т.Ариунаа нар хүрэлцэн ирж 3 сая дахь иргэн болон чацуутнуудад эрүүл энхийг хүсэн ерөөсөн юм.
Энэхүү арга хэмжээнд нийслэл хотод төрсөн Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй үе чацуутан 15 хүүхдийн эцэг, эхийг төлөөлөл болгон урьж батламж, гурван сая төгрөгийн хадгаламжийн дэвтрийг гардуулан өгөв.
Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний үе чацуутануудад өөрийн нэрэмжит гарын бэлэг гардууллаа.

0 Сэтгэгдэл