ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
“Алтай консракшн” компанийн барилгын осолд салбарын сайд анхаарал хандуулав
“Алтай констракшн” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Саруул” хотхоны В4 блокийн барилга дээр ажиллаж байсан Б нь энэ сарын 8-нд өргүүрийн ган татлага тасарсны улмаас осолдож, нас барсан хэрэг гарсан. Амиа алдсан ажилтан нь 36 настай эрэгтэй байсан бөгөөд өрлөгийн ажил хийж байсан ч бусдын өмнөөс тоосго буулгахаар 9 давхарт гарч ажиллаж байгаад ийн амиа алдсан байна. Ослын газар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар очиж ажиллаад ослын шалтгааныг “Алтай констракшн” компани нь барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмыг зөрчин тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрэлтүүлэггүй газар ажил гүйцэтгэсэн, хүйтний улиралд гадаа ажиллаж байгаа ажилтан хоёр цаг тутамд 5-10 минутын завсарлагатайгаар дулаацаж, ажлаа явуулах зэрэг тогтсон журмын заалт гээд олон нийтлэг журмыг зөрчсөн гэж дүгнэжээ.

Ингээд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг үндэслэн үйл ажиллагааг нь 2015 оны хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зогсоосон.
Энэ тухай Японд ажлын айлчлал хийж яваа салбарын сайд Д.Цогтбаатар ослын талаар дүгнэлт гаргах, хариуцсан байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах тухай тушаал гаргажээ. Тиймээс тус яамны Барилгын чанар, аюулгүйн ажилланааны газрын дарга Ц.Ганбат тэргүүтэй уг ажлын хэсгийн мэргэжилтнүүд “Саруул” хорооллын барилгын ослын газар ажиллаж, дүгнэлт гаргаж буй гэнэ. Тус яам шинэ бүтэцдээ Барилгын чанар, аюулгүй ажиллагааны газрыг анх бий болгосон байна.
Ослын шалтгаан нэгэнт ийн тодорхой гарчихаад байгаа хэдий ч тухайн аж ахуйн нэгжид ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй болж хэрэг замхарсан түүх нэг биш учраас яам өөрөө тусгай хэлтэс байгуулан анхаарал хандуулахаар болсон бололтой. Өмнө нь гарч байсан ослын хэргээс харахад хэргийн гэмийг ихэвчлэн жижиг аж ахуйн нэгжүүд буюу туслан гүйцэтгэгч компаниуд үүрээд өнгөрдөг. Гэхдээ энэ удаад “Алтай констакшн” компанийн буруутай үйлдэл дэндүү олон байгаа учраас өрлөгийн ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгчээр орсон жижиг компани руу чихээд өнгөрөхгүй аргагүй л болов уу

0 Сэтгэгдэл