ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэлийн шаардлагатай албан тушаалтнуудын 90 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаад байна

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар /02.11/ хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах шаардлагатай нийслэлийн дүүргүүд, нутгийн захиргааны байгууллагын 1390 орчим албан тушаалтнаас 90 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаад байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын жагсаалтад өөрчлөлт орж, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх туслах, бие төлөөлөгч, хэвлэлийн ажилтан, төрийн захиргааны албаны “ТЗ-1”-“ТЗ-5”-д хамаарах албан тушаалтан зэрэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй болсон. Үүний дагуу өмнө нь нийслэлийн дүүргүүд, нутгийн захиргааны байгууллагын 1400 гаруй албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй болж, хасагдсан юм. Хуулийн хугацаа 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусах бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд ажлаас огцруулах арга хэмжээ авах хуулийн заалттай.

0 Сэтгэгдэл