Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Манай гаригийн хамгийн жижигхэн хотууд


Манай гариг дээр ганц хүнтэй, 20 оршин суугчтай хотууд байдаг юмсанж, Харин манайд 100 мянган хүнтэй Эрдэнэт, Дархан, 30 мянган хүнтэй Зүүнхараа бүгд сум. Дэлхийн хамгийн жижигхэн хотуудтай танилц.

1.Буфорд. АНУ-ын Вайоминг муж

Энэ бол ганцхан оршин суугчтайгаараа энэ жагсаалтын эхэнд гарцаагүй  бичигдэнэ.
Хотын  ганц оршин суугч хотын даргын үүрэг гүйцэтгэдэг Дом Саммонс энд 1980 оноос хойш амьдарч байгаа. Эхнэр нь нас барж, хүү нь өөр хот руу яваад өөрөө энд худалдаа эрхлэн амьдардаг. Энэ хотод бүр 1905 онд барьсан барилга нурсан ч хотын ганц дурсгалт газар нь нэгэн цагт алдарт дээрэмчин Бутч Кэсслийн дээрэмдэж байсан дэлгүүр.

2. АНУ-ын Небраска мужийн Монови хот

Энэ хотыг Чехээс дүрвэж очсон хүмүүс Небраска мужийн зүүн хойд нутагт анх байгуулжээ. Энд ердөө ганц хүн 77 настай Элси Эйлир амьдардаг болохоор америкийн хамгийн цөөн хүнтэй хот гэсэн үг. Элси эндээ 5000 ном бүхий номын сан ажиллуулж, өөрөө хотын дарга, шууданч, цагдаагаар ажилладаг. Бас хотын зөвлөлийн дарга. 1930-аад онд хотын хүн ам 150 дөхөж байсан ч 2000 онд хоёрхон хүн буюу Элси түүний нөхөр Руди хоёр л байснаа Руди нь 2004 онд нас баржээ. Хотын ихэнх барилга эзэнгүй орхигдож өвс, элсээр хучигдсан ч Элси жил бүр татвараа төлж, түүгээрээ хотын зайлшгүй зардлаа санхүүжүүлсээр байдаг гэнэ.

3. Хорватын Истр дэх Хум хот

Истрийн төв дэх хэрэм хот Хум нь Бузет хотоос 14 км-ийн зайд байдаг. Энэ хотод хотын даргаа оролцуулаад ердөө 17 хүн л амьдардаг. Нэг цагдаа, нэг эмч, нэг шүүгч, нэг гал сөнөөгчтэй. Хорватын аялал жуулчлалын нэг том төв гэж болно. 11 дүгээр зуунд үндэс нь тавигдсан энэ хотод өнөөдөр дэлгүүр, зоогийн газар, хоёр сүм, бас оршуулгын газар бий.

4. Чехийн Рабштейн

1337 онд суурь таигдсан энэ хотод өнөөдөр ердөө 20 хүн л амьдардаг. Нэг гудамж, нэг их том биш  төв талбайтай. Бүр 14 дүгээр зуунд баригдсан гот хийцийн нэг шилтгээнтэй.

5. Болгарын Мелник хот

Болгарын уулс дунд байрлах Мелник хот ердөө 390 оршин суугчтай. Бас л 13 дугаар зуунд суурь нь тавигдсан.

6. Белгийн Дюрби хот

Бүр манай эриний 889 онд суурь нь тавигдсан энэ хотод өнөөдөр 500 хүн оршин суудаг. 1331 он хотын статустай болсон. Бас л аялал жуулчлалын төв болсон газар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан