ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
28 мянган төгрөгөөс болж хүний амь хөнөөжээ
Архидан согтуурсан үедээ, өш хонзонгийн сэдэлтийн улмаас бусдын амь насыг хөнөөсөн хэрэг гардаг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр /02.07/ шунахайн сэдэлтээр буюу 28 мянган төгрөгийн төлөө хүний амь насанд хүрсэн хэрэг гарчээ.
1990, 1993 оны залуу хосууд шунахайн сэдлээр ийнхүү такси үйлчилгээ үзүүлж байсан 22 настай залуугийн амь насыг хохироон улмаар автомашиныг нь авч зугтаасан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж буй Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн албаны эх сурвалжаас хэргийн талаар тодруулахад “Сэжигтнүүд талийгаачийн биед байсан 28 мянган төгрөгийг авч бензин авч зугтаад улмаар автомашиныг Улиастайн орчимд орхисон байсан. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж сэжигтнүүдийг баривчлан эд мөрийн баримтыг баталгаажуулсан байгаа. Сэжигтнүүд “Хоорондоо маргалдаж улмаар таксины мөнгөгүй байснаас талийгаачийн амь насыг хүйтэн мэсээр хөнөөсөн” гэж мэдүүлсэн” гэлээ.
Архидан согтуурсан үедээ, өш хонзонгийн сэдэлтийн улмаас бусдын амь насыг хөнөөсөн хэрэг гардаг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр /02.07/ шунахайн сэдэлтээр буюу 28 мянган төгрөгийн төлөө хүний амь насанд хүрсэн хэрэг гарчээ.1990, 1993 оны залуу хосууд шунахайн сэдлээр ийнхүү такси үйлчилгээ үзүүлж байсан 22 настай залуугийн амь насыг хохироон улмаар автомашиныг нь авч зугтаасан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж буй Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн албаны эх сурвалжаас хэргийн талаар тодруулахад “Сэжигтнүүд талийгаачийн биед байсан 28 мянган төгрөгийг авч бензин авч зугтаад улмаар автомашиныг Улиастайн орчимд орхисон байсан. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж сэжигтнүүдийг баривчлан эд мөрийн баримтыг баталгаажуулсан байгаа. Сэжигтнүүд “Хоорондоо маргалдаж улмаар таксины мөнгөгүй байснаас талийгаачийн амь насыг хүйтэн мэсээр хөнөөсөн” гэж мэдүүлсэн” гэлээ.
0 Сэтгэгдэл
























