ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Чингисийн талбайд Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулж байна.
Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, “Алтан тариа” ХК, “Оргио” ХХК, “Саян-Уул” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК, “Миш маш” ХХК, “Тэсо” ХХК, “Траст трейд” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Очир дагинас” ХХК, “Грийн сити” ХХК, “Best shoes” ХХК, “Чансаа” гутлын дэлгүүр, “Эксклюзив” ХХК, “Старри Скай” ХХК гэх мэт компаниуд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Уг худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид түлхүү оролцож байгаа бөгөөд бусад худалдааны төвүүдээс хямд үнэтэй байгааг худалдагчид хэлж байв. Тухайлбал, ааруул 1 кг нь 8000 төгрөг, савхин бээлий бөөний үнэ нь 9000 төгрөг, ноосон бээлий, ороолт 5000- 6000 төгрөг, чацарганы шүүс 5000 төгрөг, 1 литр сүү 1500 төгрөг, 150 ширхэгээр ууталж савласан бууз 30.000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн дүүрэг бүрт Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт “Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК, “Номингийн тав трейд” ХХК, “Хоум плаза”-гийн дотор талбай, “Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төв, “Сувдан” төвийн дотор талбайд тус тус зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжилнэ.
Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн байршилд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулж байна.Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, “Алтан тариа” ХК, “Оргио” ХХК, “Саян-Уул” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК, “Миш маш” ХХК, “Тэсо” ХХК, “Траст трейд” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Очир дагинас” ХХК, “Грийн сити” ХХК, “Best shoes” ХХК, “Чансаа” гутлын дэлгүүр, “Эксклюзив” ХХК, “Старри Скай” ХХК гэх мэт компаниуд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Уг худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид түлхүү оролцож байгаа бөгөөд бусад худалдааны төвүүдээс хямд үнэтэй байгааг худалдагчид хэлж байв. Тухайлбал, ааруул 1 кг нь 8000 төгрөг, савхин бээлий бөөний үнэ нь 9000 төгрөг, ноосон бээлий, ороолт 5000- 6000 төгрөг, чацарганы шүүс 5000 төгрөг, 1 литр сүү 1500 төгрөг, 150 ширхэгээр ууталж савласан бууз 30.000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн дүүрэг бүрт Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт “Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК, “Номингийн тав трейд” ХХК, “Хоум плаза”-гийн дотор талбай, “Улаанбаатар импекс” ХХК, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төв, “Сувдан” төвийн дотор талбайд тус тус зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжилнэ.
0 Сэтгэгдэл
























