ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
ВВС: Монголд олдсон занданшуулсан лам “үхээгүй”

Монголын нийслэлээс өнгөрсөн долоо хоногт олсон лам хүний занданшуулсан шарилыг судлаачид “үхээгүй” хэмээн баталж байна. Тэдний хэлж байгаагаар бол бадамлянхуа суудлаар суусан буддын шашны энэ лам нь удаан хугацааны гүн нойрсол, бясалгалд орсон байгаа нь энэ гэнэ. Арьсанд боосон байсан занданшуулсан энэ шарилыг шүүх эмнэлгийн шинжээчид одоо судалж байгаа юм. Эрдэмтэд яаж ийм байдлаар ингэж удаан хадгалагдсаныг бас тодорхойлох юм. Төвдийн шашны тэргүүн дээрхийн гэгээн Далай ламын эмч доктор Барри Керзин Siberian Times хэвлэлд “энэ лам гэдэг клиник үхлийн тугдам гэдэг маш ховор байдалд байгаа юм гэж хэлсэн байна.
“Хэрэв энэ байдлаар нь цаашид хадгалж чадах юм бол тэрээр Будда болно” гэж доктор Керзин үзэж байна.
Занданшуулсан шарилыг нутгийн нэгэн иргэн хар зах дээр зарахаар зэхэж байсныг цагдаагийнхан илрүүлж барьсан юм хэмээн bbc.co.uk мэдээлсэн байна.
Итгэлт хамбын багш уу?
Занданшуулсан энэ лам хэн байсан нь одоо болтол тодорхой болоогүй ч бас занданшуулсан байдлаар хадгалагдаж ирсэн буриадын Итгэлт хамба Дашдоржийн багш нь байж магадгүй гэсэн нэг таамаглал байгаа юм.

Итгэлт хамба 1927 онд шавь нартаа өөрийнхөө насан хутаг болохыг хэлээд бадамлянхуа суудлаар суугаад таалал төгссөн гэдэг. Ингэхдээ 30 жилийн идрааа миний шарилыг гаргаж үзээрэй 70 жилийн дараа би эргэж ирнэ гэсэн гэдэг. 1955 онд шавь нар нь шарилыг нь гаргаж ирж үзээд буцаан оршуулсан гэдэг. Храин 2002 онд шарилыг гаргаж Буриадын Иволгын дацанд байрлуулсан юм.
2013 онд Иволгын дацанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирж байсан юм.

0 Сэтгэгдэл