ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Ченжүүдээр ухсан нүхийг нь булуулав
Өмнөговь аймгийн хэмжээнд байгалийн чулууг нууж далдлан импортлох нь түгээмэл үзэгдэл болжээ. Тус аймгийн нутагт бусад аймгаас ирсэн ченжүүд олноор нүх ухаж байгаль орчинг эвддэг байна.Тиймээс аймгийн МХГ, Цагдаагийн газар, Баяндалай сумын ЗДТГ-тай хамтран ухмал нүх бүхий газруудад шалгалт хийв.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 20-22-нд Баяндалай сумын Төхөм багийн "Дэвсэг", "Цагаан чулуут", "Далай хайлааст", "Улаан толгой", "Хувын булаг", Сэврэй сумын Хоолт багийн "Хул морьт", "Хүрэн овоо", "Наран туул" зэрэг газарт хяналт шалгалт хийжээ. Зөвхөн Сэврэй сумын Хоолт багийн "Хүрэн овоо" хэмээх тусгай хамгаалалттай газарт Баянхонгор, Булган, Дундговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгаас ирсэн 25 автомашин бүхий 100 гаруй иргэн бөөнөөрөө чулуу түүж байсныг албадан тараажээ. Тэдгээр иргэдийн ухсан газрыг өөрсдөөр нь булуулж, гар аргаар нөхөн сэргээлт хийсний дээр гурван га газрын хогийг цэвэрлүүлсэн байна. Иргэд газрын гүний усыг их хэмжээгээр гаргаж 2 орчим га газрын ухмал нүх нь усаар дүүрч мөстсөн байжээ. Энэ нь цаг агаар дулаарч байгаа үед мал, амьтан унаж эрсдэх аюултай нөхцөл байдлыг үүсгээд байсан аж.

0 Сэтгэгдэл