Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
“Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ


Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь 2013 оноос Залуучуудын Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Монгол улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувь хэмжээг бууруулах зорилгоор идэвхитэй үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа билээ.

Сүүлийн 10 жилийн дотор Монгол улсад “Дипломтой ажилгүйчүүд” гэдэг ойлголт шинээр бий болж сургуулиа дөнгөж төгссөн залуус ажилд ороход ажлын дадлага, туршлага байхгүй, боловсролын чанар ажил олгогчдын шаардлагыг хангахгүй гэх мэт олон шалтгаанаас болон ажлын байранд тэнцэхгүй, ажилд орж чадахгүй байна. Иймд бид шинээр төгсөгч оюутан залуус суралцаж буй хугацаандаа тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад мэргэжлээрээ ажлын дадлага хийж мэргэжилдээ дур сонирхолтой болох, цаашдаа тухайн байгууллагадаа ажилд орох боломжийг бүрдүүлэх “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууд суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж ажлын дадлага туршлага олохын зэрэгцээ мэргэжилдээ дур сонирхолтой болж цаашид улам хичээн суралцах, ажил олгогчдын хувьд хүний нөөц бүрдүүлэлт, хөдөлмөрийн зах зээлээс олдохгүй байгаа дадлага туршлагатай боловсон хүчнийг бий болгож ажилтнуудын хооронд эрүүл өрсөлдөөн үүсгэн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой юм.
Энэ удаад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Билэг дээд сургуулийн олон улсын эдийн засгийн 4-р дамжааны 2 оюутны дадлага хийх саналын дагуу “Номин Холдинг” ХХК-д санал тавин суралцаж буй мэргэжлээр нь дадлагажуулж байна.

“Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд болон ажил олгогч байгууллагуудыг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан