ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
“Хотын захиргааны шинэ төв” төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт Хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар болсон. Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харъяа агентлагууд гэсэн 4 блок барилгаас бүрдэх бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 19-нд тус цогцолборын шав тавьсан.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” А/98 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Хотын захиргааны шинэ төв” төслийн барилгын ажил гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн баталсан бөгөөд ахлагчаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм. 2015 оны 03 сарын 10-ны өдрийн дотор хэлэлцээрийг дуусгаж, гэрээг эцэслэн байгуулах бэлтгэл ажил хангахыг ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуунд даалгалаа. Мөн ажлын хэсгийн гэрээт ажилтнуудын цалин хөлс, орчуулга, бичиг хэрэг, техник хэрэгслийн болон бусад зардалд шаардлагатай 24 сая 860 мянган төгрөгийг Тамгын газрын өмгөөлөл, хуулийн зөвлөх үйлчилгээ, хууль сурталчлах зардлаас санхүүжүүлэх юм.

0 Сэтгэгдэл