Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Монголын эрчим хүч солонгосчуудын мэдэлд орсон гэв
Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Нямхүү, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга Д.Ядамжав нар дараахь мэдээллийг өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд энэ үеэр Увс аймгийн Бөхмөрөн сум дахь нүүрсний бүлэг ордыг стратегийн ордод хамруулах хүсэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тавьж буйгаа дуулгасан юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргачихвал асуудал амархан шийдэгдэх учиртай гэнэ. Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэд УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолыг биелүүлэхийг Засгийн газраас шаардаж, 17 мянган хүн гарын үсгээ зуржээ. Учир нь, тус сумд 300 сая тоннын нөөцтэй нүүрсний орд байдаг. Энэ ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн юм билээ. Гэтэл энэ ордыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гадаадын компаниудад худалдсан хэмээн тэд үзэж байгаа аж.  Бөхмөрөн сумд ашиглалтын долоо, хайгуулын есөн тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүний ихэнхийг нь Канадын “Си Жи Би И Эм”, Солонгосын төрийн өмчийн “Кореа Коал”, Хятадын “Ментау”, Бразилийн “Тефис майнинг” компани эзэмшдэг гэлээ. Хэдийгээр тэд Монгол Улсын хуулийн хүрээнд лиценз авсан гэдэг боловч Солонгосын төрийн өмчит “Кореа Коал” компани нь Хотгор шанагын уурхайн 51 хувийг эзэмшиж байгааг хэлэв. Ийнхүү Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний бодлого солонгосчуудын мэдэлд ороход ойрхон болоод буйг анхааруулж байгаа гэж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан